Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
БНСУ-ын Дэгү хот NEAR-ын гишүүн орон нутгуудад ковид-19 цар тахалтай тэмцсэн туршлагаасаа хуваалцаж байна.2020-12-02
Бичлэг оруулахAdmin
Файл 코로나 비상대책회의.jpg (중국어) 대구시 코로나 모범대응 자료집.pdf (일본어) 대구시 코로나 모범대응 자료집.pdf Overcoming COVID19 in Daegu_대구광역시 코로나19 대응경험 자료집.pdf
Дэгү хот өнгөрсөн 2 сард Солонгост анх удаа ковид 19-ийн тохиолдол илэрснээс хойш богино хугацаанд уг өвчнийг дарсан туршлагаасаа NEAR-ын гишүүн орон нутгуудтай хуваалцахын тулд холбогдох материалыг тус Холбооны Хэрэг эрхлэх газарт явуулав.
Дэгү хотод 2 сарын 18-ны өдөр ковид 19-ийн анхны тохиолдол гарсны дараа нэг өдрийн дотор 714 хүн халдвар авсан нь тогтоогдож, Солонгосын түүхэнд анх удаа нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн байгууламжид маск зүүхийг үүрэг болгох зэргээр захиргааны шуурхай арга хэмжээ, эмч нарын хичээл зүтгэл, иргэдийн сайн дурын оролцооны үр дүнд анхны тохиолдлоос хойш 53 өдрийн дотор шинээр тохиолдол гараагүйн хувьд халдвар хамгааллын үлгэр жишээч хотоор дэлхийн хэвлэл мэдээлэлд танигдсан юм.
Дэгү хотын энэхүү туршлагыг Дэгү хотын халдвар хамгааллын туршлагын эмхэтгэл(англи, хятад, япон хэлээр) хавсралт файлаас үзнэ үү.
Хариу