동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын орон нутгийн захиргаадаас 8 дахь удаагийн NEAR-Хүүхэд сурагчдийн гар зургийн уралдааны шагналыг эздэд нь гардуулав.2021-02-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.png  

첨부파일

NEAR-ын Хэрэг эрхлэх газраас өнгөрсөн жил зохион байгуулсан 8 дахь удаагийн NEAR-Хүүхэд сурагчдийн гар зургийн уралдаанд оролцож байр эзэлсэн хүүхдүүдэд NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэрээр өргөмжлөл, шагнал мөн уралдаанд оролцсон нийт хүүхдэд уралдаанд оролцсон тухай батламжийг илгээсэн билээ. Үүний дагуу ОХУ-ын Красноярск хязгаарын захиргаанаас 1 сарын сүүлээр “Суриков”-ын нэрэмжит хүүхдийн урлагийн сургууль дээр уралдаанд оролцсон нийт хүүхдэд шагнал, батламжийг гардуулав.



Нөгөөтэйгүүр Сахагийн БНУ, Приморийн хязгаар, Хабаровск хязгаар, Сахалин мужийн захиргаа ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүхдүүдтэй биечлэн уулзалгүйгээр шагнал, батламжийг гардуулсан бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн компани, захиргааны вэбсайт, сошиалд энэхүү уралдаанд оролцсон хүүхдүүдийн сэтгэгдэл, зургийг нийтлэв.


8 дахь удаагийн гар зургийн уралдаанд оролцсон нийт хүүхдүүдэд оролцсон бүтээлийг нь хэвлэсэн өргөмжлөл олгосон бөгөөд энэ нь хүүхдүүдэд таалагдав.

Энэ удаагийн гар зургийн уралдаанд ОХУ-ын орон нутгуудаас нийт 132 бүтээл ирснээс хоёрдугаар байрт 1, тусгай байрт 5 бүтээл шалгарчээ.