동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

8 дахь удаагийн “NEAR- Сурагчдын гар зургийн уралдаан”-д Монгол улсаас амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг гардуулав.2021-02-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 상장전달식1.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг 8 дахь удаагийн “NEAR- Сурагчдын гар зургийн уралдаан”-д Монгол улсаас амжилттай оролцсон хүүхдүүдийн шагнал, батламжийг шуудангаар явуулсан билээ.

Үүний дагуу 1 сарын сүүл болон 2 сарын эхээр Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгуудын Тамгын газруудад уралдаанд оролцсон хүүхдүүдийг хүлээн авч шагнал, батламжийг нь гардуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уралдаанд оролцсон хүүхдүүдийн сэтгэгдэл, бүтээлийн талаар танилцуулжээ.


Энэ удаагийн Олон улсын гар зургийн уралдааны үйл ажиллагаа нь уралдаанд оролцсон нийт хүүхдүүдэд батламж олгож, тэрхүү батламжин дээр нь өөрийнх нь бүтээлийг зургаар оруулж өгсөн нь сурагчдад дурсгалтай болсон төдийгүй сурагчдын эцэг, эх, багш нараас өндөр үнэлэлт авснаараа онцлог байлаа.



Нөгөөтэйгүүр энэ уралдаанд Монгол улсын 7 орон нутгийн 46 бүтээл ирснээс 2-р байрт 1, 3-р байрт 4 бүтээл шалгарсан байна.