동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

8 дахь удаагийн NEAR-Сурагчдын гар зургийн уралдаанд Хятад улсаас оролцсон сурагчдын шагналыг эздэд нь гардуулав.2021-02-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 상장전달식.jpg  

첨부파일

Өнгөрсөн жил NEAR-ын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан 8 дахь удаагийн NEAR-Сурагчдын гар зургийн уралдаанд Хятад улсаас оролцсон хүүхдүүдэд Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс өргөмжлөл, шагнал болон батламжийг шуудангаар явуулсан билээ.

 

12 сарын сүүлээр Хунан мужийн захиргаа уралдлаанд тэргүүн байр эзэлсэн сурагчийн төрсөн нутаг болох Шаньши Тожа үндэстний ӨЗО-ы Гадаад хэргийн хэлтэст талархлын захидал илгээж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэргүүн байр эзэлсэн сурагчийн сэтгэгдэл, оролцсон бүтээлийг танилцуулав. Мөн 1 сарын эхээр энэ уралдаанд оролцсон Хунан мужийн Шинхуа Фэншян дунд сургуулийн сурагчдын шагналыг гардуулав.


Нөгөөтэйгүүр Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос өнгөрсөн оны 9 сараас уг уралдаанд оролцсон 27 бүтээлийг вэбсайтдаа байршуулсан. Түүнчлэн Шаньдун муж, Шаньси муж, Өвөрмонголын ӨЗО ч корона вирусын улмаас шагналыг эздэд нь биечлэн гардуулалгүйгээр шуудангаар явуулсан.


Энэ удаагийн уралдаанд оролцсон нийт хүүхдүүдэд оролцсон бүтээлийг нь хэвлэж оруулсан батламж олгосон нь хүүхдүүдийн таашаалыг хүртэв.

 

Нөгөөтэйгүүр энэ уралдаанд Хятадаас 105 бүтээл оролцсноос тэргүүн байр 1, дэд байр 1, гуравдугаар байрт 4 бүтээл шалгарчээ.