동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Аньхуй мужийн захирагчаар Ван Чин Шиан шинээр сонгогдов.2021-02-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 왕칭셴 성장.jpg  

첨부파일

Энэ 2 дугаар сарын эхээр NEAR-ын гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Аньхуй мужийн захирагчаар Шандунь мужын Циньтау хотын дарга асан Ван Чиншиан сонгогдлоо.

Тэрээр их сургуульд Гүн ухааны чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшсэний дараагаар Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны акедамид Эдийн засгийн докторын зэрэг хамгаалж, “Хүмүүс” өдрийн сонин, “Хятадын мэдээ” зэрэг хэвлэл мэдээллийн газруудад гүйцэтгэх захирлын ажлыг хийж гүйцэтгэж байжээ. Мөн 2004 оноос NEAR-ын гишүүн орон нутаг болох Шаньши муж болон Шаньдун мужийн захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллаж, 2019 оноос хойш Шаньдун мужийн Циньтау хотын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2021 оны Аньхуй мужийн захирагчаар сонгогдсон байна.

 

Аньхуй муж нь анх 2016 онд NEAR-ын гишүүн орон нутгаар элсэж, NEAR-ын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг “Залуучуудын форум” “Хүүхдийн гар зургийн уралдаан” зэрэг олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм.

 

NEAR-ын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 02 дугаар сарын 23-ны өдөр шинээр сонгогдсон Ван Чиншиан даргад баярын бичиг илгээж, цаашид Зүүн хойд Азийн Орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахыг хүсэн ерөөсөн байна.