동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Хэйлонжан мужийн захирагчаар Фү Чан Сон сонгогдлоо.2021-02-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 헤이룽장성 후창성 성장.jpg  

첨부파일

БНХАУ-ын Хэйлонжан мужийн захирагчаар Фү Чан Сон сонгогдлоо.

Шиамон хотын Нарийн бичгийн дарга асан Фү Чан Сон Хэйлонжан мужийн захирагчаар сонгогдсон тухай 2 дугаар сарын 24-ний өдөр NEAR-ын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр мэдэгджээ.

Тэрээр Шандунь дээд сургуульд Түүхийн ухааны докторын зэргийг хамгаалж, Чэндугийн Геотехникийн сургуульд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2019 оноос Фужиан мужийн Шиаминь хотын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2021 онд Хэйлонжан мужийн захирагчаар сонгогдсон байна. 

Хэйлонжан муж нь NEAR-ыг үүсгэн байгуулагчийн хувьд олон улсын харилцааны олон арга хэмжээг зохион байгуулж байснаараа NEAR-ын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж иржээ.

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 2 дугаар сарын 24-ны өдөр шинээр томилогдсон Фү Чан Сонд баяр хүргэж захидал илгээн, Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, ажилахыг хүссэн байна.