동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Солонгосын Жүн-Ан Илбо сонинд NEAR-ыг танилцуулсан нийтлэл гарав.2021-03-08

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 중앙일보.jpg  

첨부파일

 

Солонгос улсын тэргүүлэх хэвлэл болох Жүн-Ан Илбо сонины 3 дугаар сарын 5-ны өдрийн хэвлэлтэнд “6 улсын орон нутгууд хоорондын анхан шатны харилцааны байгууллага NEAR нь Зүүн хойд Азийн улс орнуудын харилцааны саад бэрхшээлийг багасгаж байна” гэсэн сэдэвт онцлог нийтлэлээр Зүүн хойд Азийн 6 улсын орон нутгуудын олон улсын харилцаанд NEAR-ын тэргүүлэх үүрэг, алсын харааг дэлгэрэнгүй танилцуулжээ. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тус сонинд өгсөн ярилцлагадаа “NEAR-ын гишүүн орон нутгуудын харилцаанд эдийн засгийн үр өгөөж чухал гэж үзэх нь өнгөцхөн дүгнэлт бөгөөд улс төр, дипломат харилцааны зөрчилдөөнтэй байгаа Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллага хооронд улс төрийн бус салбарын анхан шатны харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь хамгийн чухал” гэж хэлсэн байна.  

Мөн NEAR нь Зүүн хойд Азийн орон нутгуудын хувьд НҮБ-ын үүргийг гүйцэтгэх хэмжээнд ажиллах байгууллага төдийгүй гишүүн орон нутгуудаас илүүтэйгээр идэвхитэй ажиллах хэрэгтэй байгаа бөгөөд орон нутгуудын удирдлагуудын хооронд харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурласан Зүүн Хойд Азийн хамтын нийгэмлэгийн хөрс суурь болж магадгүй гэж дүгнэв.