동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Хүүхэд сурагчдад зориулсан гар зургийн уралдааны шагналт байрын бүтээлүүдээр БНСУ-ын 4 хотод үзэсгэлэн гаргана.2021-09-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь 2013 оноос эхлэн гишүүн орон нутгуудын хүүхэд сурагчдын дунд гар зураг, зурагт хуудасны уралдаан зохион явуулж ирсэн бөгөөд сүүлийн 5 жилд шагналт байранд орсон 80 гаруй бүтээлээр БНСУ-ын 4 хотод 9 сарын 9-ний өдрөөс 10 сарын 29-ний өдрийг хүртэл ээлжлэн үзэсгэлэн гаргана.


Өнгөрсөн жилээс эхлэн Гёнсанбүг мужийн Гёнбүг соёлын төвд үзэсгэлэн гаргасан нь Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллага, ард иргэдэд үнэлэгдсэн тул энэ удаад үзэсгэлэнг өргөн цар хүрээтэй зохион байгуулах болсон.


NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ ажилчдын хамт 9 сарын 9-ний өдөр эхний үзэсгэлэнг гаргасан Үльсан хотын номын санд Үльсан хотын Олон улсын харилцааны элч зэрэг хотын захиргааны холбогдох албаны хүмүүсийн хамт үзэсгэлэнг үзэхийн зэрэгцээ Үльсан хотын ард иргэдэд уг үзэсгэлэнг олноор үзүүлэхийг хүсэв.



Үүний зэрэгцээ энэ удаагийн шагналт байрын бүтээлүүдийг дүрсжүүлэн юүтүүбээр үзэсгэлэн гаргасан бөгөөд Зүүн хойд Азийн хүүхдүүд гар зургаар дамжуулан харилцах нөхцөлийг бүрдүүлэх юм.