동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ “Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны дугуй ширээний 2-р хурал”-д баярын мэндчилгээ дэвшүүлэв.2021-10-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사.jpg  

첨부파일

9 сарын 22-ны өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ БНХАУ-ын Жилинь мужаас зохион байгуулсан "Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны дугуй ширээний 2-р хурал”-д хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн хувиар оролцож, видео мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан Жилинь мужийн хүчин чармайлтыг үнэлж, Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа бодит харилцаагаар дамжуулан тогтвортой хөгжилд хүрэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэв. Түүний мэндчилгээг Шинхва нэт, Жилиний өдрийн мэдээ зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав. 

Энэхүү дугуй ширээний хурал нь "Зүүн хойд Азид зах зээл, нөөцийг холбосон тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран байгуулах" уриан дор болсон юм. Энэ нь NEAR-ийн гишүүн орон нутгууд болох БНАСАУ-ын Хамгёнбүг муж, Насон хот зэргийг хамарсан Зүүн хойд Азийн 6 орны 140 гаруй хүний оролцоотойгоор амжилттай болж өнгөрсөн бөгөөд дараагийн хурлыг 2023 онд хийх шийдвэрийг агуулсан хамтарсан мэдэгдэл гаргав. Нөгөөтээгүүр, Жилинь мужийн дугуй ширээний хурал нь Хятадад болдог Зүүн хойд Азийн экспогийн гол хуралдаан бөгөөд Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, хамтдаа хөгжих талбар юм. Жилинь мужийн Чанчунь хотод 2019 онд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд одоогоор Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Орос гэсэн 6 улсын нутгийн удирдлагын төлөөлөгчид оролцож байна.