동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-Хүүхэд сурагчдад зориулсан гар зургийн уралдааны шагналт байрын бүтээлийн үзэсгэлэнг БНСУ-ын Гёнсанбүг мужийн номын санд гаргаж байна.2021-10-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A2496.JPG  

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 10 сарын 5-16-ны өдрүүдэд Гёнсанбүг мужийн номын санд гаргаж буй Зүүн хойд Азийн 5 улсын хүүхэд сурагчдын гар зураг, зурагт хуудасны уралдааны шагналт байрын бүтээлийн үзэсгэлэн нь Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаж байна. Тухайлбал Солонгосын үндэсний KBS Андун 1 радиогоос 10 сарын 6-ны өдөр 8 минутын нэвтрүүлэг гаргав.



Энэ удаагийн радио нэвтрүүлэгт NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд биечлэн оролцож, NEAR Холбоог танилцуулахын зэрэгцээ үзэсгэлэнгийн агуулга, шагналт байрын бүтээл, бүтээлийн онцлог зэргийн талаар ярилцлага өгөв.

Нөгөөтээгүүр энэхүү үзэсгэлэнг БНСУ-ын Үльсан хотын номын сан, Кимчон хотын номын сан, Гёнсанбүг мужийн номын сан, Чүнчоннам мужийн номын сан зэрэг 4 газарт гаргаж буй бөгөөд юүтүүбээр давхар үзэсгэлэнг онлайн хэлбэрээр гаргаж байна.

 

Нэвтрүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг NEAR Холбооны вэбсайт/мэдээллийн материал хэсгээс харна уу.