동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Тояама мужийн захиргааны удирдлагуудтай зайн уулзалт хийв.2022-01-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 회의모습.JPG  

첨부파일

1 сарын 25-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Япон улсын Тояама мужийн захиргааны Амьдралын орчин, соёлын хэлтсийн дарга Дэкидэн Хажимэтэй зайн уулзалт хийж, Тояама муж ба NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.


Дэкидэн дарга ирэх 4 сараас NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт томилогдон ажиллахаар төлөвлөж байсан Тояама мужийн захиргааны албан хаагч дотоод шалтгааны улмаас Тояама мужийн захиргаанд ажиллангаа тус Холбооны Хэрэг эрхлэх газрын ажлыг давхар хариуцан зайнаас ажиллах аргыг санал болгож, ажлыг цалгардуулахгүй байхад анхаарна гэв. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ саналыг хүлээн зөвшөөрөв.

Нөгөөтээгүүр Ким дарга Тояама мужийн захиргааны санаачилгаар NEAR-ийн гишүүн орон нутгууд 1999 оноос зохион байгуулж ирсэн далайн хог хаягдлын судалгаа, хүүхэд залуучуудад зориулсан байгаль орчны сургалт зэрэг NEAR Холбооны Байгаль орчны хорооны тэргүүний туршлага, үйл ажиллагааг өргөн таниулахын тулд Жусон илбо болон Майнич сонины газар хамтран зохион байгуулдаг “Солонгос-Японы байгаль орчны үйл ажиллагааны шагнал”-д энэ жил тус хорооны үйл ажиллагааг таниулж, нэр дэвшүүлэх талаар тайлбарлав.