동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Хёго муж NEAR Холбооны Боловсрол, Соёлын харилцааны хорооны арга хэмжээг зохион байгуулав.2022-11-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 축사.png  

첨부파일

NEAR Холбооны Боловсрол, Соёлын харилцааны хорооны зохицуулагч болох Хёго муж 10 сарын 22, 29-ний өдөр “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр 2022-Шиманэ” арга хэмжээг зохион байгуулав.

Ковид-19-өөс шалтгаалан энэ удаагийн арга хэмжээнд зөвхөн Шиманэ мужид амьдардаг гадаад залуучууд болон тус мужид оршин суудаг дотоодын иргэдийг хамруулсан бөгөөд 22-ны өдөр 21, 29-ний өдөр 23 залуус оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким уг Чэ онлайнаар баяр хүргэхдээ залуучууд хөрш улс орныхоо үзэл суртал, соёлын талаар урьдчилж дүгнэлгүйгээр тэр байгаагаар нь хүндэтгэлтэй хандаж, ойлголцох нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд хүргэдэг гэдгийг онцлон хэлэв.

22-ны өдрийн арга хэмжээнд нээлтийн ажиллагааны дараа оролцогчид өөрсдийгөө танилцуулсан бол 29-ний өдөр хулс модоор таваг хийх, хулс модон саванд хоол хийх, ойн паркаар аялах, япон үндэсний цаасан урлал сурах зэрэг хөтөлбөр явагдав.


Нөгөөтээгүүр Боловсрол, Соёлын харилцааны хороо нь 2002 оноос Зүүн хойд Азийн залуучуудын соёлын харилцаагаар дамжуулан харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүрийн зун арга хэмжээ зохион байгуулж байна.