동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Зүүн тэнгисийн экологийн орчин болон Хойд, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам” сэдэвт семинарт оролцов.2022-11-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.jpg  

첨부파일

11 сарын 14-ний өдөр  Жу Сон Хуа  тэргүүтэй NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Пухан хотноо болсон “Евроази Нэг Зүүн Тэнгис” форумын “Зүүн тэнгисийн  экологийн орчин болон Хойд, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам” сэдэвт семинарт оролцов. Уг форумд “Евроази Нэг Зүүн Тэнгис” форумын гишүүдээс гадна өөр салбарын мэргэжилтнүүд оролцож, үндсэн сэдвээр лекц уншиж, 10 өөр бодлогын санал дэвшүүлсэн юм. Тухайлбал Ардчилал, Энхтайван, Эв нэгдлийн зөвлөх хорооны нарийн бичгийн дарга асан Бэ Ги Чан “Зүүн тэнгисийн бүсийн 4 улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг” сэдвээр тавьсан илтгэлдээ орон нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарын харилцаа хамтын ажиллагааны талбар болсон NEAR-ийн тухай дурдав.

Семинарт оролцсон NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд уг форумаар дамжуулан  Уламжлалт эмийн хороо, Далай загасны аж үйлдвэрийн хороо гм NEAR-ийн  салбар хороодтой холбогдох хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн талаарх илтгэлийг сонсож, тухайн илтгэгчидтэй холбогдон цаашид NEAR-ийн Олон улсын форум, Салбар хороодын хуралд оролцохыг санал болгов.

Нөгөөтээгүүр “Евроази Нэг Зүүн Тэнгис” форумыг 2019 оны 9 сард Евроазийн эх газрыг бүхэлд нь хамрах нэг Зүүн тэнгис болгох зорилготойгоор байгуулсан бөгөөд Хойд Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Евроазитай холбогдох соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, боловсролын чиглэлээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллага юм.