동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Уламжлалт эмийн хорооны 1-р хурал болов.2022-11-29

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.png  

첨부파일

Хятад улсын Шааньси муж 11 сарын 28-ны өдөр “Уламжлалт эм, эмийн соёлын хөгжил, эрүүл ахуй, эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулах нь” сэдвээр NEAR-ийн Уламжлалт эмийн хорооны 1-р хурлыг зохион байгуулав.


Хурал нээлтийн ажиллагаа, Ханжүн хотын уламжлалт эмийн салбарын танилцуулга, сэдэвт илтгэл, гэсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд NEAR-ийн гишүүн 4 улсын 12 орон нутгийн төлөөлөл оролцож өөрийн орон нутгийн уламжлалт эмийн салбарын талаар танилцуулав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ баяр хүргэж хэлсэн үгэндээ Шааньси муж NEAR-ийн платформоор дамжуулан уламжлалт эмийн салбарт Зүүн хойд Азийн шинэчлэлийн хөгжилд манлайлна гэдэгт найдаж байна гэв.



Нөгөөтээгүүр Шааньси муж нь 2016 онд NEAR Холбоонд элссэнээс хойш тус Холбооны төрөл бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2018 оны 12-р Бүгд хурлаар Уламжлалт эмийн хорооны албан ёсны зохицуулагчаар ажиллах болсон.