Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ийн тав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.2022-12-02
Бичлэг оруулахAdmin
Файл 기념패전달.JPG
NEAR Холбооны тав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нь Солонгосын Засгийн газраас томилсны дагуу Япон улсын Яокохама хотод суух Ерөнхий консулаар ажиллах болсон тул 11 сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв.
Тэрээр сүүлийн 3 жил хагасын хугацаанд гишүүн орон нутгуудын хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг үргэлжлүүлж, NEAR Холбооны үйл ажиллагаа, хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.
NEAR Холбооны ажилчид Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын талархлын зүйл гардуулж, өнгөрсөн хугацаанд хичээл зүтгэл гарган шаргуу ажилласан явдалд талархсанаа илэрхийлэв. Хариуд нь тэрээр NEAR Холбоо олон улсын улс төр, дипломат харилцаанаас үл хамааран “Бүс нутгийн хамтын хөгжил, тогтвортой байдалд хувь нэмэр оруулах” зорилготойгоор байгуулагдсан тус Холбооны үзэл санааг цаашид ч хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд NEAR Холбоо нь Зүүн Хойд Азийн орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудын дунд НҮБ-ын үүрэг гүйцэтгэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хариу