동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн 6 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар Им Бён Жин томилогдлоо2023-01-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC04661.JPG  

첨부파일

1 сарын 25-ны өдөр Үльсан хотын дарга бөгөөд  NEAR Холбооны тэргүүлэгч Ким Дү Гём Гёнсанбүг мужийн захиргаанаас тодорхойлсны дагуу БНХАУ-ын Шэньян хотод БНСУ-ын Ерөнхий консулаар ажиллаж байсан Им Бён Жинийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо. Тэрээр 2 сарын 1-ний өдрөөс NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ажиллаж эхэлнэ.



NEAR-ийн 6 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон түүнд Ким Дү Гём дарга баяр хүргэж, 10 сард болох NEAR-ийн Бүгд хурлыг амжилттай зохион байгуулахад бүхий л чадлаа дайчлан ажиллахыг захив. Хариуд нь Им дарга NEAR Холбоог хамтын ажиллагааны чухал индэр болгон хөгжүүлж, 6 улсын 79 гишүүн орон нутгийн хамтын хөгжил, энх тайвны харилцааг өргөжүүлэхийн төлөө чадах бүхний хийж ажиллах болно гэв.

Тэрээр Солонгосын Гурё их сургуульд социологийн чиглэлээр бакалавр, Сөүлийн үндэсний их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Индонез болон Хятад улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд консул, Шэньян хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12-р сард ажлаа хүлээлгэн өгсний дараа саяхныг хүртэл Ённам их сургуульд зочин профессороор ажиллаж байжээ.