동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНСУ-аас БНХАУ-ын Шэньян хот дахь Ерөнхий консул асан Чэ Дү Сог болон Пухан хотын захирагчийн орлогч Ким Нам Иль нар NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчлав.2023-02-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 최두석 전총영사 기념사진.JPG  

첨부파일


Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад саяхан эх орондоо ирсэн БНХАУ-ын Шэньян хот дахь БНСУ-ын Ерөнхий консул асан Чэ Дү Сог 2 сарын 17-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд бараалхан Хятадын Зүүн хойд бүсийн 3 мужийн гол сонирхож буй асуудлын талаар санал бодлоо солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ерөнхий консул асан Чэ Дү Согт хандан Хятадад Элчин, Ерөнхий консулаар ажиллаж байсан арвин туршлагатайн хувьд цаашид NEAR Холбооны Хятадын гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зөвлөж, NEAR-ийн үйл ажиллагааг дэмжихийг хүсэв.



Нөгөөтээгүүр, энэ өдөр тус газарт Пухан хотын захирагчийн орлогч Ким Нам Иль айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй Пухан хотын захиргаанаас явуулж буй олон улсын хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцэв.