동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR- ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консулын газарт айлчлав2023-03-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 дугаар сарын 22-ний өдөр Бүсан хот дахь Японы консулын газарт айлчилж, Ерөнхий консул Осакатай тодорхой асуудлуудын хүрээнд харилцан санал солилцлоо. Ерөнхий нарийн бичгийн дарга Им NEAR Холбоо болон Японы гишүүн орон нутгууд тус Холбооны үйл ажиллагаанд оролцох байдал, 2 дугаар сарын сүүлчээр гишүүн орон нутаг болох Шиманэ мужид хийсэн айлчлалын үр дүнгээс хуваалцаж, Японы гишүүн орон нутгуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, сүүлийн үеийн олон улсын хамтын ажиллагаанд гарч буй өөрчлөлтөд тулгуурлан Японы орон нутгуудаас NEAR Холбоонд нэмж элсүүлэх тал дээр Ерөнхий консулыг хамтран ажиллахыг хүслээ.



Харин Ерөнхий консул Осакагийн хувьд сүүлийн үед үүсээд байгаа дэлхийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж NEAR-ийн хамтын ажиллагаанд бэрхшээл гарч болзошгүйг дурдаж, цаашид Бүсан хот дахь Япон улсын Консулын газраас NEAR-ийн үйл ажиллагаанд түлхүү анхаарч, боломжийн хэрээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.