동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Бан Ги Мүн” санд зочлов2023-04-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

4 дүгээр сарын 7-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Бан Ги Мүн” санд зочлон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн болон БНСУ-аас НҮБ-ын дэргэд Элчин сайдаар сууж байсан Ким Сүг (Бан Ги Мүн сангийн дэд тэргүүн) нартай уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин уг сангийн тэргүүн Бан Ги Мүнд хандан 2021 онд болсон NEAR-ийн 13-р Бүгд хуралд видео мэндчилгээ дэвшүүлсэн явдалд талархал илэрхийлээд NEAR-ийн талаар танилцуулахын зэрэгцээ хамтын ажиллагаа гэхээс илүүтэй өрсөлдөөн, сөргөлдөөн ширүүсч байгаа Зүүн хойд Азийн өнөөгийн нөхцөл байдалд NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгуудын олон талт чухал платформын үүргийг хэвээр гүйцэтгэхэд Бан тэргүүн шиг дэлхийн чанартай удирдагчийн дэмжлэг их хэрэгтэй байгааг онцлоод энэ жил NEAR-ийн 14-р Бүгд хурал болон NEAR-Олон улсын форумд оролцохыг хүсэв.



НҮБ-д Элчин сайдаар сууж байсан Ким Сүг NEAR Холбооны бүтэц, зохион байгуулалт, гишүүн орон нутгууд болон энэ онд болох тус Холбооны хөтөлбөр, үйл ажиллагааны талаар сонирхож байгаагаа илэрхийлээд NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгуудын нягт харилцаа, хамтын ажиллагаа болон Зүүн хойд Азийн тогтвортой байдал, хамтын хөгжил, энхтайвны үйлсэд хувь нэмэр оруулахад Бан Ги Мүн сангийн зүгээс боломжийн хэрээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн NEAR Холбооны тогтвортой хөгжлийг хангахын тулд гишүүн орон нутгууд хамтран оролцох боломжтой үйл ажиллагааны төслүүдийг боловсруулах нь чухал гэдийг зөвлөв.