동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогост бараалхав2023-04-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин  4 дүгээр сарын 10-ны өдөр Монгол улсаас  БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогост бараалхаж,  NEAR Холбоо болон Холбооны Хэрэг эрхлэх газар, NEAR-ийн үйл ажиллагаанд Монголын гишүүн орон нутгууд хэрхэн оролцож буй байдлын талаар танилцуулав. Мөн Монголын нийт аймаг тус Холбооны гишүүн орон нутгийн хувьд Монгол улсын Элчин сайдын яамны зүгээс идэвхтэй дэмжиж ажиллахыг хүсэв.



Хариуд нь Элчин сайд Э.Сарантогос NEAR Холбооны үйл ажиллагааг Монгол улсаас бодлогын хувьд дэмжих ёстой гэж харлаа гээд Зүүн хойд Азийн бүс нутагт байгаль орчин, байгалийн гамшгаас эхлээд дэлхийн хэмжээний шийдэгдээгүй олон асуудлууд байдаг ч Зүүн хойд Азийн орон нутгууд хамтран нэгдсэн шийдвэрт хүрэх, орон нутаг хооронд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад тус Холбоо нь чухал байгууллага гэдгийг онцлон тэмдэглээд Элчин сайдын яамны зүгээс NEAR-ийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, Монгол улсын орон нутгууд NEAR-ийн бусад гишүүн орон нутгуудтай нягт хамтарч ажиллахад бололцооныхоо хэрээр тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн боломж гарвал NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлахыг хүсэж байна гэв.