동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Зарлал

Мэдээ, үйл ажиллагаа Зарлал

「NEAR 2023-Залуу удирдагч форум」, -д урьж байна2023-04-24

Бичлэг оруулахAdmin

Файл

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 2023 оны 7 сарын 31-нээс 8 сарын 11-ний өдрүүдэд ‘Олон улсын харилцаа, хамтын ажиллагаа’ сэдвээр 6 орны (Хятад, Солонгос, Япон, Монгол, Орос, Вьетнам) залуучуудад зориулсан "NEAR 2023-Залуу удирдагч форум"-ыг "Олон улсын солилцоо, хамтын ажиллагаа" сэдвийн дор зохион байгуулах тул өргөнөөр оролцоно уу.


Энэ жилийн "NEAR Залуу удирдагч форум" нь COVID-19-ийн улмаас гурван жилийн дараа болж байна. Энэ удаад уг форумаар метаверсыг ашиглан бодит ертөнцийг угбайгуулах тул өргөнөөр оролцоно уу.хийсвэр орон зайд бий болгох платформыг нэвтрүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.


NEAR-ийн Хэрэг эрхлэх газар "NEAR 2023-Залуу удирдагч форум"-аар дамжуулан 6 орны 200 гаруй залуус өөрсдийн аватар дор 'Metaverse'-д цугларч бүс нутагтаа энх тайван, нийтлэг хөгжлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Ингэснээр тэд олон улсын солилцоо, хамтын ажиллагааны дараагийн үеийн удирдагчид болж төлөвших боломжтой.




 Хугацаа

  1) Онлайн арга хэмжээ(Метаверс багтсан) : 2023. 7. 31~ 8. 11

  2) Танхимд болох арга хэмжээ(Шилдэг багт шагнал гардуулах, соёлтой танилцах аялал, бусад хөтөлбөр) : 2023. 9. 19 ~ 9. 22.


 Хаана : Метаверс платформ(форум), NEAR-ийн Хэрэг эхлэх газар (Шагнал гардуулах ёслол


 Хамрах хүрээ : 6 улс(Хятад, Солонгос, Япон, Монгол, Орос, Вьетнам) 200 гаруй залуус(NEAR-ийн Хэрэг эхлэх газраас эцсийн байдлаар шалгаруулна

  1) NEAR-ийн гишүүн орон нутаг(сурвалжлагч гишүүн, ажиглагч гишүүн) -ийн харьяат болон их дээд сургуульд сурдаг оюутан, гадаадад суралцагч 

  2) Метаверсд холбогдоход бэрхшээлтэй тохиолдолд Солонгост сурч буй оюутнуудыг хамруулах боломжтой 

  3) Англи хэлээр чөлөөтэй харилцах чадвартай байх шаардлагатай


 Сэдэв : <Олон улсын харилцаа⋅хамтын ажиллагаа>

   Дэд сэдэв : 1) Боловсрол 2) соёл⋅аялал жуулчлал 3) байгаль орчин 4) залуучуудын бодлого(ажлын байр, гэрлэлт, орон сууцны асуудал)


 Бусад

   1) Форумд амжилттай оролцсон шилдэг баг(Дээд тал нь 26 оролцогч)-ийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт урина

- Байр хоолны зардал, 1 сая вон хүртэлх хэмжээний онгоцны зардлыг зохион байгуулагч талаас хариуцна.

     - Солонгост суралцаж буй оюутан оролцох тохиолдолд 500.000 вон олгоно(Үүнд тээврийн зардал багтсан)

   2) Соёлын солилцооны шилдэг баг болон шилдэг 3 оролцогчид шагнал, өргөмжлөл          гардуулна(Шуудангаар явуулна)

   3) Нийт оролцогчдод сертификат олгоно(PDF файлаар) 


 Бүртгүүлэх арга : Оролцох хүсэлтийг мэйлээр явуулна(near_korea@naver.com) мөн дараах кодыг скандаж гүүглээр явуулна.

              

 Бүртгэл дуусах өдөр : 2023. 6. 23.