동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Солонгос, Хятад, Японы хамтын ажиллагааны газарт айлчлав2023-05-08

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일


5 сарын 4-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Солонгос, Хятад, Японы хамтын ажллагааны газар(TCS)-т айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Оу Бучентэй хамтын ажиллагааны арга замын талаар санал бодол солилцов. TCS-ийн зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Бэг Бом Хэм болон Саката Нацуку нар байлцав. 



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Оү Бү Чен даргад хандан өнгөрсөн жил NEAR-Олон улсын форумд оролцож, NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилсан явдалд талархал илэрхийлэв. Мөн NEAR ба TCS нь өнгөрсөн хугацаанд Солонгос, Хятад, Япон тэргүүтэй Зүүн хойд Азийн бүсийн харилцааг өргөжүүлэх замаар хамтын хөгжил, энхтайвныг тогтоох зорилго нэгтэйн хувьд нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтын ажиллагааг үргэлжүүлнэ гэдэгт найдаж байна гэв. Түүнээс гадна энэ жил тус газраас зохион байгуулах “Залуу удирдагчдийн форум”-д оролцохыг хүсэв.



Хариуд нь Оу Бучен дарга зөрчил сөргөлдөөнтэй байгаа Зүүн хойд Азийн өнөөгийн нөхцөл байдалд Солонгос, Хятад, Японы хотуудын хамтын ажиллагаа болон залуу үеийнхний нийтлэг мэдрэмж хүчтэй байгааг онцлон тэмдэглээд Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааны гүүр болдог NEAR-тай цаашид нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэв.