동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сөүл хот дахь CLAIR-ийн төлөөлөгчийн газарт зочлов2023-05-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

5 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Японы Олон улсын харилцааны нийгэмлэг (CLAIR)-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт зочилж, захирал Гудани Нуримасатай уулзав.


 Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR Холбооны байгуулагдсан түүх, Япон улсаас NEAR Холбоонд гишүүнээр байдаг орон нутгууд болон тус Холбооноос жил бүр зохион байгуулж буй арга хэмжээний талаар танилцуулж, Японы орон нутгийн засаг захиргааг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүслээ. CLAIR-ийн захирал ноён Гудани энэ оны 6-р сард NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулах мэргэжилтнүүдийн хуралд CLAIR-аас холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах бөгөөд цаашид NEAR холбоотой хамтран ажиллахын тулд хичээх болно гэв. 



Нөгөөтээгүүр, CLAIR байгууллага нь 1988 онд Японы орон нутгийн засаг захиргааны олон улсын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд төв байр нь Япон улсын Токио хотод байрладаг.