본문 바로가기

Айлчилсан зочид

Дунгүг их сургуулийн япон хэл, уран зохиолын тэнхимийн оюутнуудын төлөөлөгчид NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочлов

2024-11-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 DSC04636.JPG

첨부파일

Дунгүг их Сургуулийн WISE кампусын япон хэл, уран зохиолын тэнхимийн профессор И Хон Чон болон 6 оюутан 11 сарын 26-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочилж, NEAR-ийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын Япон улсын орон нутгуудтай харилцах мэргэжилтэн болон Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзалт хийв.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин оюутнуудын төлөөллийг халуун дотноор хүлээн авч, Зүүн Хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагаа, энх тайвны чухал хэсэг болох залуучуудын солилцооны ач холбогдлыг тайлбарлаад тус Холбооноос зохион байгуулдаг Залуучуудын манлайлагчдын форумд идэвхтэй оролцохыг уриалав.

Дунгүг их сургуулийн профессор И Хон Чон хэл сурахад тухайн хэлний орчинтой танилцах нь маш чухал гэж үздэг бөгөөд өнөөдрийн үйл явдал энэ боломжийг олгосон гэж онцлов.