ЗХАНЗХ(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4 сарын 29-ний өдөр БНХАУ-ын Шаньси мужийн Анькан хотын Луисүри зочид буудалд “Дэлхийн эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг байгуулахад уламжлалт анагаах ухааны шинэ боломжийг хуваалцах нь” сэдвийн дор болсон “NEAR-ийн уламжлалт эм, анагаах ухааны хорооны 2-р хурал”-д оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Шаньси мужийн санаачилгаар зохион байгуулсан энэ арга хэмжээнд NEAR-ийн гишүүн орон нутгуудын 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүн, Японы Эхимэ муж, Токио хот зэрэг гишүүн бус байгууллагууд, БНСУ-ын Шиань дахь Ерөнхий консулын газар, мөн энэ оны 6-р сард ажиглагч гишүүнээр элсэхээр төлөвлөж буй Казахстан улсын Түркестан муж зэрэг нийт 200 гаруй хүн оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Шаньси мужийн дэд дарга Ли Шин Ван, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Засаг даргын дарга Ж.Сайнцог, ОХУ-ын Буриадын БНУ-ын Дэд ерөнхий сайд Лудупова Евгения, БНСУ-ын Шиань дахь Ерөнхий консул Хун Сүн Чан нар баярын үг хэлэв. Үйл ажиллагааг Анькан хотын Дэд дарга Сүн Бао Фэн хөтлөв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин мэндчилгээндээ: “Шаньси муж 2016 онд NEAR-д элссэнээс хойш олон төрлийн арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2018 оноос хойш Уламжлалт эм, анагаах ухааны хороог удирдан 2022 онд анхны хурлыг, энэ удаад 2-р хурлыг амжилттай зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байна” гэж онцоллоо. Мөн “Энэхүү хороог NEAR-ийн амжилттай загвар болгож хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэв.
Шаньси мужийн дэд дарга Ли Шин Ван хэлсэн үгэндээ: “Шаньси муж нь 4100 гаруй төрлийн уламжлалт эмийн түүхий эд, эмийн ургамал тариалангийн том газар нутагтай тул уламжлалт анагаах ухааны салбарт онцгой байр суурь эзэлдэг” хэмээгээд, “Орчин үеийн технологийн нэвтрүүлгээр энэхүү салбарын хөгжлийг ахиулж, NEAR-ийн гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” гэдгээ илэрхийлэв.

<ОХУ-ын Буриад улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайд> <Монгол улс, Сэлэнгэ аймгийн орлогч дарга> <БНСУ-аас Сиань хотод суугаа Ерөнхий консул>
Үндсэн хурлын эхэнд Анькан хотын уламжлалт анагаах ухааны салбар дахь хөрөнгө оруулалтын танилцуулга явагдаж, Дэгү Ардын анагаах ухааны их сургуулийн профессор Хуан Сэ Жин, Шаньсигийн уламжлалт анагаах ухааны их сургуулийн захирал Ян Сяо Хан нар илтгэл тавив. Дараагаар нь Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Гадаад харилцааны газрын дэд дарга Пан Хуа Фэн, Японы Эхимэ мужийн Шиань дахь Төлөөлөгчийн газрын дарга Ван Мин Вэй, БНСУ-ын Гёнсанбүг мужийн Хөдөө ахуйн “Ханжо” компаний захиргал Пэк Ги Дун, ОХУ-ын Буриадын БНУ-ын дэд сайд Людүпов Евгения, Казакстан улсын Эрүүл мэндийн газрын дарга Байду Балиев, Монгол улсын Дорноговь аймгийн Уламжлалт анагаах ухааны эмч Батжаргал, ОХУ-ын Аржан судалгааны төвийн дарга Аракча Каракис нар тус тус илтгэл танилцуулав.

<Дэгү Уламжлалт анагаах ухааны их сургууль <БНСУ-ын Кёнсанбүг муж дахь хөдөө аж ахуйн "Ханжо" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Бэк Ги Дун>

<Рудупова, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхий сайдын орлогч> <Байду Валиев Ашан, Казахстаны Эрүүл мэндийн газрын дарга>

<Батжаргал Монгол Дорноговь аймгийн уламжлалт анагаах ухааны их эмч> <Аракта Каракис Донгавна ОХУ-ын Тува улсын Аржан судлал, аялал жуулчлалын хүрээлэнгийн тэргүүн>
Анькан Гаошин эмнэлэг, Ханжо хөдөө аж ахуйн компани, Жянпин Фэйди байгаль орчны аж үйлдвэрийн парк зэрэг 10 орчим Шаньси мужийн компани болон БНСУ-ын байгууллага, компаниуд хооронд эдийн засаг, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.

Нөгөөтэйгүүр хурлын дараа зочид Жянпин шянь, Ньютоүдянь тосгоны уламжлалт анагаах ухааны шинжлэх ухаан, инновацийн бүс, мөн Сяошишанжү амралтын газарт зочлов.
