본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар “2025 NEAR-Гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-т оролцох хүмүүсийг сонгон шалгарууллаа

2025-05-08

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 2025E.png

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо  (NEAR)-ны Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй “2025 NEAR-Гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-тэй холбогдуулан 3 сарын 19-ний өдрөөс 5 сарын 2-ны өдрийг хүртэл гишүүн орон нутгуудаас уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй төрийн албан хаагчдыг  бүртгэсэн бөгөөд нийт 6 орны 18 төрийн албан хаагчийг эцэслэн сонгон шалгарууллаа. (Албан бичгээр мэдэгдсэн)

Энэ удаагийн сургалтад Хятад 5, Монгол 12, ОХУ 2, Киргизстан 3, Казахстан 1, Узбекистан 1 зэрэг нийт 6 орны 25 төрийн албан хаагч бүртгүүлсэн бөгөөд утсаар хийсэн англи хэлний ярилцлагын болон бусад бичиг баримтын шалгалтын  үр дүнд эцсийн оролцогчдыг сонгон шалгарууллаа.

Сонгогдсон оролцогчдыг улс тус бүрээр нь ангилбал: Хятад – 5, Монгол – 9, ОХУ – 1, Киргизстан – 1, Казахстан – 1, Узбекистан – 1 хүн тус тус багтжээ.

“2025 NEAR-Гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-ийг өнгөрсөн онд анх удаа NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан бөгөөд Гёнсанбүг муж болон Пухан хотын төсвийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Сургалтад хамрагдсан хүмүүс сэтгэл ханамж өндөр байсан төдийгүй гишүүн орон нутгуудаас үргэлжлүүлэн сургалт зохион байгуулахыг хүссэний дагуу энэ жил ийнхүү хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.

Ялангуяа өнгөрсөн жилийн сургалтад оролцогчид БНСУ-ын Шинэ тосгон хөдөлгөөн ба орон нутгийн хөгжлийн амжилттай туршлага, дижитал эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, ойн нөхөн сэргээлт зэрэг Зүүн хойд Азийн нийтлэг сэдвүүдээр лекц сонсож, сургалтын төгсгөлд Action Plan боловсруулан, нутаг буцсаны дараа бодлогын санал болгож, гишүүн засаг захиргааддаа бодитой хувь нэмэр оруулж чадсан үр дүнтэй арга хэмжээ болсон байна.

Мөн тус сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн зарим оролцогчид нь Ённам их сургуулийн Пак Жон Хи Шинэ тосгон хөдөлгөөний магистрын хөтөлбөрт тэтгэлгээр суралцах боломжтой юм.