Гёнсанбүг мужийн Гүми хотын Хөрөнгө оруулалт хариуцсан хэлтсийн дарга Ю Тэ Ран тэргүүтэй төлөөлөгчид 5 сарын 13-ны өдөр 2025 онд Гүми хотод болох Азийн Хөнгөн Атлетикийн Аварга шалгаруулах тэмцээний үеэр NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан "Зүүн хойд Азийн хүүхдийн гар зургийн уралдаан"-ы шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлтээ уламжлахаар NEAR-ийн Хэрэг эрхлэх газрыг зорин иржээ.

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин зочдыг хүлээн авч, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлээд 2025 оны NEAR-ийн голлох төслүүд болон сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Түүнчлэн, Гүми хот нь Гёнсанбүг мужийн нэг хэсэг тул NEAR Холбоогоор дамжуулан олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцов.
Нөгөөтэйгүүр, 2025 оны Гүми Азийн Хөнгөн Атлетикийн Аварга шалгаруулах тэмцээн нь 5 сарын 27-31-ний өдрүүдэд 5 өдрийн турш Гүми хотын иргэдийн спортын талбайд зохион байгуулагдах ба тэмцээний үеэр дагалдах арга хэмжээ болгон NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан “Зүүн хойд Азийн хүүхдийн гар зургийн уралдаан”-ы шилдэг 30 бүтээлийг Гүми хотын Пак Жон Хи спортын ордонд дэлгэн үзэсгэлэн гаргах юм.