본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Гёнсанбүг мужийн сурагчдад олон улсын талаар ойлголт өгөх сургалт явуулав (Япон)

2025-05-19

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Хэрэг эрхлэх газар Гёнсанбүг мужийн сурагчдад олон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 5 сарын 16-ны өдөр Андун хотын Пүнсан ахлах сургуульд тус газрын Япон улсын орон нутгуудтай харилцдаг 2 мэргэжилтэн 100 гаруй сурагчдад NEAR Холбооны талаар танилцуулсаны дараа Япон улсын тухай ойлголт өгөх сургалт явуулж, дараагаар нь сурагчдын асуултад хариулав.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Япон улсын орон нутгуудтай харилцах мэргэжилтнүүд Японы засаг захиргааны тогтолцоо, соёлын онцлог, хэлний өвөрмөц илэрхийлэл, их сургуулийн элсэлтийн систем, сургуулийн амьдрал зэргийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөв.

Уг хичээлд суусан сурагчид Японы хоол, орон сууцны соёл, хэл, их сургуулийн элсэлтийн систем зэрэг Япон улсын талаар ойлголт өглөө хэмээн эерэгээр үнэлжээ.  



Нөгөөтэйгүүр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь хүүхэд залуучуудын олон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, олон улсад зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг дэмжих зорилгоор Гёнсанбүг мужийн боловсролын газраар дамжуулан сонгосон Гёнсанбүг мужийн 4 ахлах сургууль(Гүми хот дахь Гадаад хэлний ахлах сургууль, Андун хот дахь Пүнсан ахлах сургууль, Ёнжү хотын Ирээдүйн аж үйлдвэрийн ахлах сургууль, Гёнжү хотын Мэдээллийн ахлах сургууль)-д шууд очиж, Хятад, Япон, Монгол, Орос зэрэг Зүүн Хойд Азийн орнуудын соёлын талаар ойлголт өгөх 2025 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус газар өнгөрсөн удаад Гүми гадаад хэлний ахлах сургууль, энэ удаа Пүнсан ахлах сургуульд сургалт явуулсан бол 7-р сарын дунд үеэр Ёнжү Ирээдүйн аж үйлдвэрийн ахлах сургуульд (Хятадын тухай), 10-р сарын эхээр Гёнжү Мэдээллийн ахлах сургуульд (Орос/Монголын тухай) олон улсын ойлголт өгөх сургалт явуулахаар төлөвлөж байна.