Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга И Вон Чүн тэргүүтэй 3 хүн 6 сарын 24-ний өдөр Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчилж, NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны тэргүүн байрын бүтээлүүдийн үзэсгэлэнг гадаадад дотоодод хамтран гаргах болон NEAR-ийн платформыг ашиглан хувийн хэвшлийн солилцооны хүрээнд Пухан хот зэрэг Солонгосын дүрслэх урлагийн байгууллагууд болон NEAR-ийн гишүүн орон нутгуудын хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Мөн тэр өдөр Сэмауль глобалчлалын багийн ахлагч Ү Дэ Бом тэргүүтэй 3 хүн NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочилж, Сэмауль хөдөлгөөнийг дэлхийд түгээхтэй холбоотой хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.