Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид 7 сарын 9-ний өдөр Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн бүсийн төвөөөс Пухан хотын Ёныл шинэ боомтын хурлын танхимд зохион байгуулсан "Хойд туйлын тэнгисийн замын эрин үед Пухан Ёныльман боомтын стратеги" сэдэвт Brown Bag уулзалтад оролцов.
※ Оролцогчид: NEAR-ыг төлөөлөн Чэ Жү Хва (Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга), Сон Га Ён (Төлөвлөлт, олон нийттэй харилцах багийн ахлагч), Гёнсанбүг муж, Пухан хотын тэнгисийн болон загас агнуурын асуудал хариуцсан захиргаа, Пухан хот, Гёнбүг судалгааны хүрээлэн, Пухан Ёныль шинэ боомт, Dongbang компани
Энэхүү Brown Bag уулзалт нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Хойд туйлын тэнгисийн замыг хөгжүүлэх төсөл" тусгагдан хэрэгжиж эхэлж буй энэ үед Гёнсанбүг мужийн зүгээс Хойд туйлын замтай хамгийн ойрхон олон улсын чингэлэг тээврийн боомт болох Пухан Ёныль боомтыг Хойд туйлын замын төв хаалганы боомт болгон хөгжүүлэх зорилгоор, далайн тээвэр, ложистикийн чиглэлийн мэргэжилтэн (Бүсан тэнгисийн их сургуулийн профессор Нам Хён Шиг)-ийг урьж, Хойд туйлын замын ирээдүйд бэлтгэх стратеги боловсруулах зорилготой зохион байгуулагдсан юм.
※ Ёныль боомтыг идэвхжүүлэх стратегид эрчим хүч, задгай ачаа тээвэр, аялал жуулчлалын хөлөг онгоц (cruise) зэрэгт дэмжлэг үзүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөлөг онгоц засвар, загас боловсруулах цогцолбор зэрэг бизнес загваруудыг санал болгосон байна.
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь Хойд туйлын тэнгисийн замтай холбоотой NEAR платформ-ыг ашиглан ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улстай хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлж, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.