БНХАУ-ын Хэйлунжан мужийн Харбин хот дахь “Хятад-Солонгосын Олон Улсын Инноваци, Стартапын Төв”-ийн захирал Ким Хаг Бун, зөвлөх Шин Сон Шиг (Инчон хотын жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга асан) нар NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт зочлон Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзалт хийв.
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Хятад-Солонгосын Олон Улсын Инноваци, Стартапын Төв нь цаашид NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргаадын хоорондын хамтын ажиллагаанд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.