ОХУ-ын Татарстаны БНУ –ын тэргүүн Рустам Минниханов
11-р сарын 13ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт 5 дахь сурвалжлагч гишүүн болох хүсэлтээ гаргалаа.
Татарстаны БНУ-аас албан ёсоор хүсэлтээ өгсний дараа NEAR Холбооны гишүүн орон нутгуудаас бичгээр урьдчилан байдлаар зөвшөөрөл авч ирэх жилийн ОХУ-ын Буриадын БНУ-д зохион байгуулагдах NEAR Холбооны Дээд түвшний Ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэснээр албан ёсоор Сурвалжлагч гишүүн болох юм.
Мөн үүнээс өмнө Казахстан улсын Зүүн Казахстан муж Сурвалжлагч гишүүн болох хүсэлтээ гаргасан бөгөөд ингэснээр хоёр хүсэлтийг ирэх жил нэгэн зэрэг шийдвэрлэх төлөвтэй байна.
Татарстаны БНУ албан ёсоор Сурважлагч гишүүнээр элсвэл ОХУ-ын Сибирийн холбооны тойрог болон Алс Дорнодын холбооны тойргийн бүс нутгаас анхны Оросын талын сурвалжлагч гишүүн болж байгаа юм.
Татарстан улс албан ёсны хүсэлт гаргахын өмнөхөн NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНХАУ-ын Жилинь мужид болсон 4 дэх удаагийн Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны “Дугуй ширээний хуралд” оролцох үедээ Татарстаны БНЦУ-ын Шадар сайд Равиль Ахмедшинтэй уулзан NEAR Холбооны талаар ойлголт өгч танилцуулан Сурвалжлагч гишүүнээр элсэхийг идэвхтэй санал болгосны үр дүн бөгөөд БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев идэвхтэй дэмжлэг үзүүлсэн байна.

Нөгөөтэйгүүр, Татарстаны БНУ-ын хүн ам нь ойролцоогоор 4 сая, газар нутгийн хэмжээ нь 67,836 ㎢ Оросын төв болон Зүүн Европ зүгт байрладаг бөгөөд хоёр их гол болох Волга болон Кама мөрөн нийлдэг уулзвар бүсэд байрладаг.

Орос улсын бүс нутгуудаас эдийн засгийн хувьд хамгийн өндөр хөгжсөн бүс нутаг бөгөөд голлох аж үйлдвэр нь газрын тос олборлолт,боловсрулалт, химийн үйлдвэр, онгоцны техник хэрэгсэл, үйлдвэрлэлийн ажил, газар тариалан юм. Нийслэл Казан нь 2018 онд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA )-ийн 6 тэмцээн, 2024 онд Дээд хэмжээний уулзалт (BRICS)-ийг зохион байгуулж байсан Олон улсын хэмжээний хот юм.
Одоогийн байдлаар нь NEAR нь (Зүүн хойд Ази ) 2 (Зүүн Өмнөд Ази, Төв Ази)
бодлогыг дэмжиж Зүүн Өмнөд Ази Төв Азийн бүс нутгийн орон нутгаас эхлэн цар хүрээг тэлж 2017 он Вьетнам Хошимин хот, 2024 он Киркистаны Чүй муж, 2025 он Казахстаны Туркестан муж гэх мэт нийт 3 бүс нутаг Сурвалжлагч гишүүнээр элссэн байна.