NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12-р сарын 2-ны өдөр Чүнчонбүг мужийн Чонжү хотноо болсон “Орон нутгийн гадаад харилцааны форум-ын нээлтийн ёслолд Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, БНСУ-ын нөлөө бүхий сонины газар болох Хангүг Илбо сониноос тодруулсан Солонгосын орон нутгийн Гадаад харилцааны шагнал ангилалд тусгай шагнал хүртлээ.

Энэ удаагийн Солонгосын орон нутгийн Гадаад харилцааны шагнал (тусгай шагнал)-ыг Хангүг Илбо сонины захирал И Сон Чоль гардуулан өглөө.
Энэ удаа Хангүг Илбо сониноос NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад “БНСУ-ын Орон нутгийн гадаад харилцааны шагнал” (тусгай шагнал) олгосон нь, NEAR Холбоо сүүлийн жилүүдэд үйл ажиллагааныхаа цар хүрээг тогтмол өргөжүүлж, платформоо идэвхжүүлснээр Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэл, энх тайвныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг Солонгосын хэвлэл мэдээлэл өндөр үнэлсний илэрхийлэл юм.
Мөн үүнээс өмнө Хангүг Илбо сонины газраас NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй ярилцлага хийж, NEAR Холбооны сүүлийн үеийн үйл ажиллагаа, Хойд Солонгосын гишүүн орон нутгуудтай харилцах байдал, тус Холбоо Солонгост төдийлөн танигдаагүй байгаагын шалтгаан, цаашдын хөгжлийн чиглэл зэрэг сэдвээр ярилцсаныг нийтэлсэн.
[Эх сурвалж: Хангүг Илбо] — Мэдээ үзэх