본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга “3 дахь удаагийн Солонгосын орон нутгийн гадаад харилцааны форум”-д оролцлоо

2025-12-03

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12-р сарын 2-3-ны өдрүүдэд Чүнчонбүг мужийн Чонжү хотын Энфорт зочид буудалд зохион байгуулагдсан 3 дахь удаагийн Солонгосын орон нутийн гадаад харилцааны форумын хүрээнд урьдчилсан уулзалт, нээлтийн ёслол, албан ёсны хүлээн авалт болон хэлэлцүүлэгт оролцож NEAR Холбооны талаар танилцуулж, Солонгосын орон нутгийн гадаад харилцааны ирээдүй болон хамтын ажиллгааны чиглэлийн тухай санал бодлоо солилцлоо. Солонгосын Захиргаа, Аюулгүй байдлын яам, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Чүнчонбүг мужийн захиргаа, Солонгосын Зүүн хойд Ази судлалын нийгэмлэг, Хангүг Илбо сонины газраас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, орон нутгийн гадаад харилцааны хөгжлийн чиг хандлага болон цаашдын зорилго, стратегийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 



Энэ арга хэмжээнд Чүнчонбүг мужийн захирагч Ким Ён Хуан, Чүнчонбүг мужийн ИТХ-ын дарга И Ян Соб, Орон нутгийн эрин үеийн хорооны дарга Ким Мин Жэ, Захиргаа, Аюулгүй байдлын яамны дэд сайд Жон Ги Хун, Олон нийттэй харилцах дипломат элчин төлөөлөгч Ким Хён Сү, Зүүн хойд Ази судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч Ким Хён Сү, Хангүг Илбо сонины гүйцэтгэх захирал И Сон Чоль, Солонгосын Хот, мужийн захирагч нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Мин Бун тэргүүтэй нэр хүндтэй зочид, орон нутгийн захиргааны төлөөлөгчид болон гадаад харилцааны төлөөлөл зэрэг нийт 250 гаруй хүн оролцжээ


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Ён Жин нээлтийн ёслолын өмнө Чүнчонбүг мужийн захирагч Ким Ён Хуан, Солонгосын Хот, мужийн захирагч нарын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Мин Бун зэрэг хүндэт зочидтой уулзахдаа NEAR Холбооны сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага болон Зүүн хойд Азийн орон нутгийн олон талт харилцаа, хамтын ажиллагааны сүлжээний хувьд гүйцэтгэж буй үүргийг танилцуулж, Солонгосын орон нутгийн захиргаа болон төрийн захиргааны төв байгууллагын сонирхол, оролцоог нэмэгдүүлэх, мөн NEAR Холбооны сүлжээг ашиглан хамтын төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.



Форумын нээлтэд Чүнчонбүг мужийн захирагч Ким Ён Хуан, Чүнбүгийн гадаад харилцааны ололт амжилтыг хуваалцаж, орон нутгийн гадаад өргөжүүлэн тэлэх шаардлагатай талаар илтгэсэн бол Орон нутгийн эрин үеийн хорооны дарга Ким Гён Сү И Жэ Мёны засгалалын орон нутгийн бодлого болох “5 туйл, 3 онцгой”-г тайлбарлаж, гадаадын хотуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шийдэл олох орон гадаад хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.


Форумын 2 дахь өдөр “Дэлхийг холбох төв хүч” орон нутгийн гадаад харилцааны зорилт ба алсын хараа” сэдвийн хүрээнд орон нутгийн гадаад харилцааны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсөн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин үүнд оролцож, NEAR Холбооны бодит жишээн дээр тулгуурлан сүүлийн үеийн хөгжлийн байдал, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд NEAR-ын гүйцэтгэх үүргийг, мөн орон нутгийн гадаад харилцааг хөгжүүлэх боломжит арга замуудын талаар санал дэвшүүлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Солонгосын орон нутгийн засаг захиргааны хоёр талт харилцаа, амтын ажиллагаа  өндөр түвшинд хүрсэн боловч олон талт орон нутгийн хамтын ажиллагааны хувьд сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай олон асуудал байсаар байна. NEAR нь Зүүн хойд Ази болон Төв Ази бүсийг хамарсан чухал олон талт хамтын ажиллагааны платформ болохын хувьд NEAR Холбоогоор дамжуулан орон нутгийн гадаад харилцааны цар хүрээг тэлж, үр нөлөөг нь нэмэгдүүлэх шаардлагатай”хэмээн онцлов.



Мөн хэлэлцүүлгийн дараа баталсан “Жунвон тунхаглал”-д орон нутгийн засаг захиргааг “Олон улсын хамтын ажиллагааны гол оролцогч бөгөөд дэлхий рүү чиглэсэн шинэ төв хүч”хэмээн тодорхойлов.