Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12-р сарын 9-ний өдөр Гёнжү Хилтон зочид буудалд болж өнгөрсөн “2025 NEAR Олон улсын форум”-д оролцсон Япон улсын Окинава муж болон Казахстан улсын Туркестан мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тэрээр форумд оролцохоор хүрэлцэн ирсэн Япон, Казакстан улсын төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлэж, форумын утга учир болон ирэх жилд зохион байгуулагдах үйл ажиллагааг танилцуулж, цаашид NEAR-ийн платфромыг идэвхтэй ашиглахыг хүсэв.
Мөн Окинава мужийн төлөөлөгчдөд хандан өнгөрсөн жил ажиглагч гишүүнээр элссэнээс хойш NEAR-ийн бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархаж, өнгөрсөн 9-р сард NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочилж, гишүүнээр элсэх асуудал болон Олон улсын форумыг Окинава мужид зохион байгуулахтай холбоотой тодорхой санал солилцсон тухайгаа дурьдаад ойрын хугацаанд албан ёсны гишүүнээр элсэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Үүнтэй холбогдуулан Окинава мужийн Захирагчийн тамгын газрын Энх тайван ба бүс нутгийн дипломат ажиллагааг дэмжих хэлтсийн ахлах мэргэжилтэн Ахарэн хэлэхдээ
Окинава муж нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд NEAR-ын гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд гишүүнээр албан ёсоор элсэх, мөн элссэний дараа Окинава мужид олон улсын форум зохион байгуулах боломжийг үндэслэн дотооддоо бэлтгэл ажил хийгдэж буйг илэрхийлэв. Мөн ирэх оны хоёрдугаар сард Окинава мужид зохион байгуулахаар төлөвлөсөн “Бүс нутгийн дипломат симпозиум”-д Ерөнхий нарийн бичгийн даргаас видео мэндчилгээг хүргэхийг хүсэв. Цаашид Окинава мужид NEAR-ын олон улсын форумыг зохион байгуулах боломж бүрдүүлэхийн тулд олон зүйл суралцаж, туршлага судлан ажиллана гэдгээ нэмж илэрхийлэв.

Нөгөөтэйгүүр Туркестан мужийн төлөөлөгчид хандан энэ жил сурвалжлагч гишүүнээр элссэний дараа Бүгд хурал, Төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, Аялал жуучлалын хорооны хурал зэрэг NEAR –ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархсанаа илэрхийлээд, цаашдаа БНСУ-д суугаа элчин сайд Арстанов Туркестан муж болон Зүүн Казахстан мужийн сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтийг дэмжихийн зэрэгцээ олон үйл талын туслалцаа үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Мөн Туркестан мужийн Аялал жуучлалын газрын хэлтсийн дарга Мауленова Ботагоз нь NEAR-Олон улсын форумд урьсанд талархаж буйгаа илэрхийлж, Туркестан мужийн засгийн газар нь Аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэн тэргүүнд тавьж байгаа учир энэ удаагийн форумд Туркестан мужийн аялал жуулчлалыг голчлон танилцуулснаа илэрхийлж, мөн NEAR-ийн Аялал жуулчлалын хорооны үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа учир боломжтой бол дараагийн Аялал жуулчлалын хорооны хурлыг Туркестан мужтай хамтран зохион байгуулахыг хүсэж буйгаа илэрхийллээ.
Япон улсын Окинава муж өнгөрсөн 9-р сард ажиглагч гишүүнээр, харин Казахстан улсын Туркестан муж энэ жилийн 2-р сард сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд тус хүсэлтийг 6-р сард болсон Бүгд хурлаар баталснаар Туркестан муж албан ёсоор сурвалжлагч гишүүнээр элссэн юм. Ийнхүү эдгээр хоёр орон нутаг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.