
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12-р сарын 8-10-ны өдрүүдэд Гёнжү Хилтон зочид буудалд болсон “2025 NEAR Олон улсын форум”-д оролцсон Ганьсу муж, ӨМӨЗО, Шаньдун муж, Хунань муж, Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн төлөөлөгчдийг тус бүр хүлээн авч уулзаж, NEAR-ийн цаашдын хамтран ажиллах чиглэлийн тухай санал бодлоо солилцлоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин цаг зав гарган форумд оролцсон Ганьсу муж, ӨМӨЗО, Шаньдун муж, Хунань мужийн төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлж, энэ удаагийн арга хэмжээ нь орон нутгийн ИТХ-ын солилцоо хэмээх сэдвээр анх удаа болж байгаа бөгөөд орон нутгийн ИТХ-ын чиг үүрэг чухал болсоор байгаа тул энэ форум нь цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдав.
Энэ удаагийн форумд 6 улсын 20 гаруй NEAR-ийн гишүүн орон нутгуудын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл болон хот, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчид, БНСУ-д суугаа гадаад улс орнуудын дипломат албаны төлөөлөгчид зэрэг 100 гаруй хүн оролцсон том арга хэмжээ болж буйг танилцуулж, цаашид орон нутгийн ИТХ хооронд харилцаа, хамтын ажиллагааг идэвхижинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. төлөөлөгчдийн хурлын соёлын солилцооны хамтын ажиллагааг илүү идэвхжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

(Зүүн талд: Жан Чин Ганьсу мужийн Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга, Баруун талд: Хао Миншэн — ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд нарийн бичгийн дарга)
Хэрэг эрхлэх газрын дарга Им Бён Жин Жан Цин Ганьсу мужийн Ардын Их Хурлын Байнгын Хорооны дэд нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр тэднийг халуун дотноор хүлээн авч, Ганьсу муж 2023онд албан ёсны гишүүнээр элссэний дараа NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг өндрөөр үнэллээ.
Ялангуяа 2024 онд Сөүлд зохион байгуулагдсан “Ганьсу мужийн Эдийн засгийн худалдаа ба хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны танилцуулах арга хэмжээ”-ний үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга баярын үг хэлж, “Ланьжөү худалдааны зөвлөгөөн” мөн “8 дахь удаагийн Дуньхуаны соёлын экспо”-д оролцох зэргээр нягт хамтын ажиллагаатай байгааг дурьдаж, цаашдаа Ганьсу муж салбар хороо шинээр байгуулах зэрэг NEAR-ийн хүрээнд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх хорооны дэд дарга Хао Мин Шэнтэй тай уулзах үеэр NEAR нь эрчим хүчний хамтын ажиллагааны салбарт чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлон тэмдэглэв. Ялангуяа өнгөрсөн оны 7-р сард Ордос хотод амжилттай зохион байгуулагдсан ‘NEAR Эрчим хүчний хамтын ажиллагааны хорооны I хурал цаашид тогтмол зохион байгуулагдаасай гэсэн хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн ирээдүйд эрчим хүчний хамтын ажиллагааны салбарт үргэлжлэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.”

( Ши Пэ Вэй — Шаньдун мужийн Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны дарга )
Шаньдун мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Ши Пэ Вэй тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр Шаньдун муж нь NEAR Холбоо байгуулагдсан үеийн гишүүн бөгөөд Холбооны тэргүүлэгчээр үүргийг гүйцэтгэж байсан байгууллага учраас NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь Шаньдунтай хамтын ажиллагааг маш өндөрт үнэлдэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн Шаньдун муж нь сүүлийн жилүүдэд Далайн загас агнуурын дэд хорооны хурлыг 9 удаа амжилттай зохион байгуулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн далай, загас агнуурын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг дурдав.
Үүнээс гадна энэ оны тавдугаар сард болсон Шаньдун мужийн Найрамдалт хотуудын чуулга уулзалтад оролцсон ба есдүгээр сард зохион байгуулагдсан NEAR Холбооны Далайн загасны аж үйлдвэрийн хорооны хурал зохион байгуулах зэргээр Шаньдун муж болон NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын хамтын ажиллагаа улам өргөжин тэлсэн тухай дурдав

(Лю Гүо Ви, Хунань мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны Дэд нарийн бичгийн дарга)
Лю Гүо Ви тэргүүтэй Хунань мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын Бйнгын хорооны Дэд нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авах үеэр Хунань муж болон Гёнбүг муж нь нөхөрлөлийн хот бөгөөд 2005 онд NEAR-т элссэний дараа 12 дугаар даргаар ажиллаж Шинэчлэлийн хороог ажиллуулах зэрэг NEAR-ийн хүрээнд чухал үүргийг гүйцэтгэж ирснийг үнэлэв. Мөн 2024 онд Жанжиажэ хотод болсон Шинэчлэлийн хорооны анхдугаар хурлыг амжилттай зохион явуулсныг өндрөөр үнэлж, цаашид Хунань мужтай илүү нягт хамтын ажиллагаатай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.



Хятадын талын төлөөлөгчид тус арга хэмжээнд урьж оролцуулсанд талархал илэрхийлж, уг форум нь орон нутгийн ИТХ-уудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тун ховор бөгөөд үнэтэй боломж болсныг онцлон үнэллээ. Ялангуяа энэхүү форумаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд NEAR Холбоо ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг дахин ухамсарлах завшаан тохиосныг тэмдэглэв.
Орон нутгийн ИТХ-уудын хоорондын харилцаа, солилцооны боломж харьцангуй хомс өнөөгийн нөхцөлд NEAR Холбоо нь Зүүн хойд Ази, Төв Азийн орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааг төдийгүй, орон нутгийн ИТХ-уудын хоорондын олон талт солилцооны платформыг бүрдүүлж өгч буйг өндрөөр үнэлэв.
Цаашид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газартай нягт хамтран ажиллахын зэрэгцээ гишүүн орон нутгийн ИТХ-уудын хоорондын харилцаа, солилцоо улам бүр өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.