NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 12-р сарын 9-ний өдөр Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо болсон “2025 NEAR Олон улсын форум”-д оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол улсын Булган аймгийн ИТХ-ын дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга зэрэг нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй орон нутгийн ИТХ болон Ажлын албаны хүмүүстэй өдрийн хоолыг хослуулсан уулзалт хийв.
Тэрээр цаг зав гарган форумд хүрэлцэн ирсэн Монгол улсын орон нутгийн ИТХ-ын дарга, төлөөлөгч, Ажлын албаны төлөөлөлд гүн талархал илэрхийлээд,
▲ NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар Монгол улсын орон нутгуудтай хамтын ажиллагааг маш чухалчилж үздэг гэдгийг онцлон тэмдэглээд,
▲ “Монгол Улсын хувьд Улаанбаатар хотоос гадна 21 аймаг NEAR Холбоонд гишүүнээр элсэж, тус Холбооны төрөл бүрийн үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож, хөгжилд нь хувь нэмэр оруулж байна” гэж дурдав. Мөн энэ удаагийн форумд оролцож буй Өмнөговь, Булган тэргүүтэй аймаг орон нутгууд болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын хамтын ажиллагааны талаар танилцуулав.
▲ Монгол улсын гишүүн орон нутгууд ийм идэвхтэйгээр оролцож байгаа нь ИТХ-ын дэмжлэгийн үр дүн гээд үүнд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид ч Монгол улсын гишүүн орон нутгууд NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг хангахын тулд байнга дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх NEAR-ийн үүргийн чухалд үнэлж буйгаа илэрхийлж, Өмнөговь аймаг нь NEAR-ийн арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж ирсэн бөгөөд, ухаалаг тариалалт ба сэргээгдэх эрчим хүчний салбарт NEAR-ийн гишүүн орон нутгуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Цэнд-Аюуш Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын нөөц боломжтойг онцолж, Монгол улсын аялал жуучлалын бүс нутгийн хувьд NEAR-ийн Аялал жуучлалын чиглэлийн хурлыг Хөвсгөл аймагт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргад хандан түүнийг өөрийн биеэр Хөвсгөл аймагт зочилон тэрхүү арга хэмжээг зохион байгуулах боломжтой эсэхтэй танилцаж зөвлөгөө өгвөл тус нэмэр болно гэв.
Мөн Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Цэрэнбаатар өөрөө эмч учир мэргэжлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт Олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг хэлж, тэр тусмаа Солонгос улс шиг эрүүл мэндийн салбар хөгжсөн улс Төв аймагт эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлах юмуу дэмжлэг үзүүлбэл орон нутгийн эрүүл мэндийн салбарт том хувь нэмэр оруулж, энэ чиглэлийн хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Энэ удаагийн NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай хийсэн уулзалтад Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч У.Ганхуяг, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхзул, Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Цэрэнбаатар, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Цэнд-Аюуш, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого, төлөвлөлт, хуулийн хэлтсийн дарга П.Баярцэцэг, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтэн Г.Энхцэцэг зэрэг 8 хүн оролцлоо.