본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Эрхүү муж, Буриадын бүгд найрамдах улсын төлөөлөгчидтэй уулзлаа.

2025-12-11

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12-р сарын 8-ны өдөр “2025 NEAR Олон улсын форум”-д оролцохоор Гёнжү хотноо хүрэлцэн ирсэн ОХУ-ын Эрхүү мужийн ИТХ-ын дарга Александр Ведерников, Буриадын БНУ-ын ИТХ-ын Дэд дарга тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзаж харилцан сонирхсон асуудлыг талаар санал солилцов. 


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин шууд нислэг байхгүй ч хол замыг туулж энэ удаагийн NEAR Олон улсын форумд оролцохоор ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагаа, ОХУ-ын гишүүн орон нутгуудтай явуулж буй хамтын ажиллагаа, ирэх жилийн NEAR-ийн гол үйл ажиллагааг танилцууллаа. Ялангуяа Эрхүү муж нь NEAR-ийн 11 дэх удаагийн тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд одоо Буриадын БНУ тэргүүлэгч орон нутгийн үүргийг гүйцэтгэж байгаагын хувьд NEAR-ийн хөгжилд том хувь нэмэр оруулж байгааг онцолсон. 


Эрхүү муж нь NEAR Холбоо 1996 онд байгуулагдсан цагаас эхлэн ОХУ-ын орон нутгуудаас хамгийн түрүүнд БНСУ-ын Гёнсанбүг мужтай ах дүүгийн харилцаа тогтоож, түүнээс хойш NEAR Холбооны олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй, тууштай оролцож ирсэн юм. Түүнчлэн NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхүү мужийн захирагч И.И. Кобзевтой “Дорнын эдийн засгийн форум”-ын үеэр болон энэ онд Эрхүү мужид хийсэн айлчлалын хүрээнд нийт хоёр удаа уулзсан нь талуудын хамтын ажиллагаа бодит, тогтвортой байгааг харуулж байна.

Ийнхүү Эрхүү муж ба NEAR Холбооны хоорондын хамтын ажиллагааны суурь харилцаа маш бат бөх бөгөөд ирэх онд NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ой, мөн Эрхүү муж ба Гёнсанбүг мужийн ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой давхцан тохиож байгаатай холбогдуулан, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр байгаагаа илэрхийллээ.


Буриадын БНУ-ын хувьд тус улсын тэргүүн Цыденов нь 16 дахь NEAR Холбооны 16 дахь үеийн тэргүүлэгчийн үүргийг хүлээн авсаны дараа Мьянмар улсын 3 мужийг гишүүнээр элсүүлэхэд дэмжих зэрэг NEAR-ийн хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ хичээж байгааг нь хүндэтгэн талархаж буйгаа илэрхийллээ.

Ирэх жил Холбооны тэргүүлэгч орон нутгийн хувиар зохион байгуулах Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Уламжлалт анагаах ухааны хорооны хурлыг амжилттай зохион байгуулахад нь бүх хүчээ дайчлана гэдгээ хэллээ.  

 


Эрхүү мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ведерников Александр нь NEAR –ийн үйл ажиллагааг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ NEAR нь ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд Зүүн Хойд Азийн орон нутгийн засаг захиргааны хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлсэн. 


Энэ удаагийн Олон улсын арга хэмжээний гол ач холбогдол нь NEAR платфром дотор иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагааг олон улсын түвшинд хөгжүүлэхийг санал болгосон. 

Буриадын БНУ-ын ИТХ-ын дэд дарга Мантатова нь тус улс нь NEAR-ийн тэргүүлэгч орон нутгийн хувьд NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай хамтын ажиллагааг маш чухалд тооцдог хэмээн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пабловын талархлын үгийг дамжууллаа. 


Мөн Буриад улс ирэх жилийн 6-р сард зохион байгуулахаар төлөвлөсөн Дээд түвшний Ажлын хэсгийн хурлыг амжилттай зохион байгуулахаар бэлдэж эхэлснээ илэрхийлж, зохион байгуулах ажлын албыг байгуулсан бөгөөд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын идэвхтэй хамтарч, дэмжиж ажиллахыг хүсэв.

 

Нөгөөтэйгүүр,энэ уулзалтад Эрхүү мужийн ИТХ-ын Ажлын албаны дарга Леншина, ИТХ-ын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Середкина, ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэлтсийн дарга Сёмёнов, мөн Буриадын Бүгд Найрамдах Улс дахь ГХЯ-ны төлөөлөгч Пономарёва нар оролцов.