Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү 2025 оны NEAR Орон нутгийн ИТХ-дын хамтын ажиллагааны олон улсын форумд оролцсон улс орнуудын орон нутгийн ИТХ-ын гол төлөөлөгчид болон БНСУ-д суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Зүүн Хойд Ази болон Төв Азийн орон нутгийн захиргаа, орон нутгийн ИТХ-дын хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцов.

Энэ удаагийн уулзалтад Солонгос, Орос, Монгол зэрэг NEAR-ийн гишүүн орон нутгуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд ИТХ-ын 6 дарга, ИТХ-ын дэд дарга 2, орон нутгийн иргэдийн 5 төлөөлөгч оролцсон бөгөөд БНСУ-д суугаа Гадаадын дипломат төлөөлөгчид оролцож санал, бодлоо солилцлоо.
※Уулзалтад оролцогчдын жагсаалт
|
ИТХ-ын дарга
(6) |
▲Гёнсанбүг мужийн ИТХ-ын даргаПак Сон Ман ▲Ульсан хотын ИТХ-ын дарга И Сон Рён ▲Гёнсаннам мужийн ИТХ-ын дарга Чуэ Хаг Бом ▲Эрхүү мужийн ИТХ-ын дарга Бедерников Александр , ▲Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд ▲Өмнгөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх |
|
ИТХ-ын дэд дарга
(2) |
▲Гёнсанбүг мужийн ИТХ-ын дэд дарга Чуэ Бён Жүн ▲Буриадын Бүгд Найрамдах Улсын Дэд дарга Мантатова Татьяна |
|
Иргэдийн төлөөлөгч
(5) |
▲Тэгү хотын Үйл ажиллагааны хорооны дарга Ха Жүн Хуан▲Ганьсу мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Тамгын газрын дарга Жан Чин▲Шаньдун мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Төлөөлөгчийн эрхийн шалгалтын хорооны дарга Си Пэйвэй, ▲Хунань мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Дэд нарийн бичгийн дарга Ло Гоүй, ▲Өвөр Монголын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Хорооны Тамгын газрын Дэд нарийн бичгийн дарга Хао Миншэн |
|
БНСУ-д суугаа дипломат төлөөлөгч
(3) |
▲ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Георгий Зиновьев, ▲БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Чэнь Жибяо, ▲Казахстан Улсаас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Аслан Аскар |

Тэрбээр NEAR нь хамтын ажиллагааг урагшлуулж ирсэн чухал платформын үүргийг гүйцэтгэсээр ирсэн хэмээн онцлоод энэ удаагийн форумыг тохиолдуулан орон нутгийн засаг захиргааны байгууллагууд төдийгүй орон нутгийн ИТХ хоорондын харилцан ойлголцол, харилцаа холбоо улам бэхжиж, бодитой хамтын ажиллагаа өргөжин тэлээсэй гэж хүсэж байна гэж мэдэгдэв.

(Зүүн талаас Үльсан хотын ИТХ-ын дэд дарга И Сон Рён, Эрхүү мужийн ИТХ-ын дарга Александр Ведерников)
Мөн тэрбээр “Цаашид ч Гёнсанбүг муж нь NEAR Холбоог Зүүн хойд Азийн ирээдүйн хамтын ажиллагааны гол тулгуур төв болон төлөвшихөд идэвхтэй дэмжлэг үзүүлж, орон нутгийн засаг захиргаа болон орон нутгийн хурлууд хамтран оролцдог тогтвортой хамтын ажиллагааны загварыг бүрдүүлэн хөгжүүлсээр байх болно” хэмээн нэмж хэллээ.
Форумд оролцсон улс орнуудын төлөөлөгчид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Гёнсанбүг муж нь APEC дээд хэмжээний уулзалт болсон газар бөгөөд баялаг түүх, соёлтой үзэсгэнэлт Гёнжү хотод Зүүн хойд Азийн орон нутгийн хурлуудын хамтын ажиллагаанд зориулсан форумыг зохион байгуулсанд талархал илэрхийлж, энэхүү форум нь Зүүн хойд Азийн орон нутгийн ИТХ хоорондын солилцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

(Зүүн талаас Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Хунань мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Дэд нарийн бичгийн дарга Ло Гүо Ви)
Мөн тэрбээр “Орон нутгийн ИТХ-ын түвшинд харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдал болон хамтын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно” хэмээгээд “Энэ удаагийн форум нь Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны шинэ хөдөлгөгч хүч болно гэдэгт найдаж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Нөгөөтэйгүүр, БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев дипломат төлөөлөгчдийг төлөөлөн үг хэлэхдээ “NEAR нь бүс нутгийн хамтын ажиллагааны итгэл хүлээсэн платформ болсон” хэмээн онцлоод “Орон нутгийн ИТХ хоорондын солилцоог өргөжүүлэх нь улс хоорондын харилцааны тогтвортой байдал болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн тэмдэглэв. Түүнчлэн цаашид Оросын орон нутгийн засаг захиргаа, ИТХ NEAR-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, харилцан ойлголцол болон бодитой хамтын ажиллагааг улам бэхжүүлээсэй хэмээн хүсэж байгаагаа илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлж буй Гёнсанбүг муж болон форумд оролцсон гишүүн засаг захиргаадын орон нутгийн хурлуудын дээд түвшний төлөөлөгчдийн хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлын талаарх ойлголтыг хуваалцаж, харилцан солилцоог өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутгийн орон нутгийн хурлуудын хамтын ажиллагааны суурийг улам бэхжүүлэх чухал үйл явдал боллоо
Оролцогчид цаашид ч NEAR платформыг төв болгон бодитой солилцооны хамтын ажиллагааны төслүүдийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэгдсэн бөгөөд гёнсанбүг муж болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн хурлууд хамтран оролцдог тогтвортой хамтын ажиллагааны загварыг бүрдүүлэхийн төлөө тасралтгүй дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.