Зүүн хойд азийн орон нутгийн ИТХ-ын удирдлагууд оролцсон анхны олон улсын форумд орон нутгуудийн зүгээс өндөр анхаарал хандууллаа.
NEAR Холбоо орон нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагаанаас гадна орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагааг манлайлж байна.
Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын хамтын ажиллагааг манлайлан өргөжүүлж байна.
Форумын хүрээнд зохион байгуулсан орон нутгийн ИТХ-ын хуралдаан, мөн 1:1 уулзалтаар дамжуулан гишүүн орон нутгуудын олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэв.

Зүүн хойд ба Ази болон Төв азийн 6 улсын орон нутгийн ИТХ-ын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “2025 NEAR Олон улсын форум –Зүүн хойд азийн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтын ажиллагааны форум” 12-р сарын 9 ны өдөр (Мягмар гараг) Гёнсанбүг мужийн Хилтон Гёнжү зочид буудалд амжилттай болж өнгөрлөө.
Зүүн хойд азийн орон нутгийн засаг захиргааны холбоо (NEAR) Хэрэг эрхлэх газрын зохион явуулж Гёнсанбүг муж болон Пухан хот ивээн тэтгэсэн энэ удаагийн форумд Солонгос, Хятад, Япон, Монгол, Орос, Казахстан зэрэг 6 улсын NEAR-ийн гишүүн орон нутгийн ИТХ болон захиргааны байгууллагын төлөөлөл БНСУ-д суугаа гадаадын дипломат байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцлоо.
Форумаар эрс өөрчлөгдөж буй Зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдалд орон нутгийн ИТХ-ын түвшний үүрэг болон хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Гол оролцсон төлөөлөгчид
▲ БНСУ-аас Гёнсанбүг мужийн захирагч, Гёнсанбүг мужийн хурлын дарга болон дэд дарга, Үльсан хотын хурлын дарга, Кёнсаннам мужийн хурлын дарга,▲ ОХУ-аас Эрхүү мужийн хурлын дарга, Буриадын Бүгд Найрамдах Улсын хурлын дэд дарга,▲ Монголоос Булган аймгийн ИТХ-ын дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын даргыг оролцуулан Монголын 6 бүс нутгийн хурлын төлөөлөгчид,▲ БНХАУ-аас Ганьсу, Шаньдун, Хунань мужууд болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид зэрэг орон нутгийн хурлуудын дээд түвшний албаны хүмүүс оролцож, NEAR платформын хүрээнд анх удаа зохион байгуулагдсан энэхүү орон нутгийн хурлуудын олон улсын хамтын ажиллагааны форумд өндөр анхаарал хандуулж байгаагаа илэрхийллээ.
Энэ удаагийн форумын нээлтийн ёслолд NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үг хэлж, Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү зочдыг угтах үг, Гёнсанбүг мужийн хурлын дарга Пак Сон Ман, БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев, Бүсан хотод суугаа БНХАУ-ын Ерөнхий консул Чэнь Жибяо, Бусан хотод суугаа Казахстан Улсын Ерөнхий консул Аслан Аскар нар баяр хүргэж үг хэлэв.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлдэг Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү нь NEAR Холбоо өнгөрсөн 29 жилийн турш Зүүн Хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын олон талт хамтын ажиллагааг тэргүүлж, бүс нутгийн хамтын хөгжлийн чухал тулгуур болж ирснийг өндрөөр үнэлэв.
Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан (AI) зэрэг өнөө цагийн дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагаанаас гадна орон нутгийн засаг захиргаадын олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн Гёнсанбүг муж нь NEAR Холбооны цаашдын тогтвортой хөгжил, үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллахаа илэрхийллээ.

БНСУ-ын Гёнсанбүг мужийн хурлын дарга Пак Сон Ман “Зүүн хойд Азийг өндөр өсөн дэвших бүс нутаг хэмээн үнэлэхийн зэрэгцээ олон талт сорилтууд давхар оршиж байгааг онцлов.” Тэрээр ийм нөхцөлд улс орнууд харилцан туршлагаа хуваалцаж, хамтын шийдлийг эрэлхийлэх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев, Бүсан хотод суугаа БНХАУ-ын Ерөнхий консул Чэнь Жибяо, Бусан хотод суугаа Казахстан Улсын Ерөнхий консул Аслан Аскар нар мэндчилгээний үгэндээ “NEAR нь сүүлийн 29 жилийн хугацаанд бүс нутгийн засаг захиргаадын хооронд итгэлцэл бий болгох, Зүүн хойд Азийн хөгжлийг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн олон талт хамтын ажиллагааны платформ болсныг өндрөөр үнэлж байна” хэмээн онцлоод, “NEAR платформоор дамжуулан орон нутгийн засаг захиргаад хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг гүнзгий ухамсарлаж байгаагаа илэрхийлэнгээ форумын ажиллагаанд болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжил дэвшилд амжилт хүсэв.

Нээлтийн ёслолын дараа үргэлжлүүлэн орон нутгийн ИТХ-ын уулзалтад улс орон бүрийн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид тус бүр өөрсдийн орон нутгийн ИТХ-ын бүтэц, үүрэг, гол үйл ажиллагаа, гадаад харилцааны хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал зэргийг танилцуулж, харилцан ойлголт болон цаашдын хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцлээ.
БНХАУ-ын Ганьсу мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Тамгын газрын дарга Жан Чин, Шаньдун мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хорооны дарга Си Пэйвэй, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Хорооны Тамгын газрын дэд нарийн бичгийн дарга Хао Миншэн нар тус тус өөрсдийн бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, хурлын бүтэц болон голлох үүргийн талаар танилцууллаа.

Япон улсын Окинава мужийн Ахарэн Такао, Мужийн захирагчийн Тамгын газрын Энх тайван, бүс нутгийн гадаад харилцааг дэмжих хэлтсийн дарга нь тухайн мужийн хурлын бүтэц болон бүс нутгийн гадаад харилцааны үзэл баримтлалыг танилцууллаа.
Мөн БНСУ-ын Гёнсанбүг мужийн хурлын дэд дарга Чой Бён Жүн Гёнсанбүг мужийн хурлын бүтэц, олон улсын солилцоог ахиулах өнөөгийн байдлыг тайлбарлаад, “NEAR платформоор дамжуулан орон нутгийн хурлууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлье” хэмээн санал дэвшүүлэв.

Монгол улсын Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх Улаанбаатар хот ба Өмнөговь аймгийн ИТХ-ыг харьцуулан танилцуулж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшинд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцоллоо. Мөн Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн ИТХ-ын талаар танилцууллаа.

ОХУ-ын Эрхүү мужийн Хурлын дарга Александр Бедерников болон Буриадын Бүгд Найрамдах Улсын Хурлын дэд дарга Татьяна Мантатова нар тус тусын бүс нутгийн хурлын үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж, залуучуудын солилцоо болон ИТХ-ын дипломат харилцааны хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсний зэрэгцээ, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Казахстан Улсын Туркестан мужийн Аялал жуулчлалын газрын дарга Мауленова Ботагөз нь тус бүс нутгийн арвин баялаг аялал жуулчлалын нөөцийг танилцуулж, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь Холбооны платфромын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү форумын хүрээнд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хооронд олон талт уулзалт болон хоёр талт уулзалтуудыг зохион байгууллаа
Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгчид ОХУ-ын Эрхүү мужийн ИТХ-ын төлөөлгчид, Буриадын Бүгд Найрамдах Улсын ИТХ, БНХАУ-ын Ганьсу мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Монгол Улсын Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй тус тус хоёр талт уулзалт хийсэн бол Гёнсаннам мужийн ИТХ-н зүгээс БНХАУ-ын Шаньдун мужийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Булган аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй уулзалт хийв. Мөн ОХУ-ын Эрхүү мужийн ИТХ нь Монгол Улсын Өмнөговь аймгийн ИТХ-ын даргатай хоёр талын уулзалт зохион байгуулж, харилцан сонирхсон асуудал болон цаашдын солилцоо, хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан NEAR ХолбооныЕрөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Сүүлийн жилүүдэд NEAR Холбооны гишүүн орон нутгуудын хүрээ тасралтгүй тэлж, платформын үйл ажиллагаа идэвхжсэнээр гишүүдийн зүгээс бодит үр өгөөжтэй хэмээн үнэлэгдэх болсон. Үүний дүнд NEAR Холбооны олон улс дахь нэр хүнд, нөлөө ч улам нэмэгдэж байна. хэмээн онцоллоо. Түүнчлэн тэрбээр NEAR хүрээнд анх удаа зохион байгуулагдсан энэхүү орон нутгийн ИТХ-ын олон талт форум нь цаашид NEAR платформын хамтын ажиллагааны хүрээ, боломжийг илүү өргөжүүлэх чухал эхлэл болно хэмээн тэмдэглэв.

Форумд оролцсон улс орнуудын төлөөлөгчид Гёнжү хотод байрлах Донгун ордон ба Вольжи цөөрөм, Экспо цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүх, соёлын дурсгалт газруудтай танилцан, APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан Гёнжү хотын түүхэн өв, үзэсгэлэн байдлыг мэдрэв. Мөн тэд NEAR-ийн Хэрэг эрхлэх газар байрладаг Похан хотод зочилж, Солонгосын аж үйлдвэржилтийн бэлгэ тэмдэг болсон POSCO түүнчлэн далайн аялал жуулчлалын алдартай бүс болох Скайуок-тай танилцлаа.
