본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[Монгол Улс, Булган аймаг] Буриад түмний соёл өв уламжлалын 15 дахь удаагийн “Алтаргана” наадам амжилттай болж өндөрлөлөө.

2024-07-30

Бичлэг оруулах

Admin

Файл

○ Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах зорилготой “Алтаргана-2024” Олон улсын XV их наадам 2024 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монгол улсын Булган аймагт зохион байгуулагдлаа. 


○ Баяр наадмын арга хэмжээнд МУ-ын Засгийн газрын төлөөлөл, ОХУ-ын Буриадын БНУ-ын төрийн тэргүүн зэрэг албаны хүмүүс мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Орос, Хятад улсын 30 гаруй орон нутгийн 60 мянга гаруй хүмүүс оролцжээ. 


○ Баяр наадмын хүрээнд нээлт хаалтын ёслол, эрдэм шинжилгээний бага хурал, буриад хэл соёлыг сурталчилан таниулсан тэмцээн уралдаан, эрийн гурван наадам, оёдол гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг нийт 13 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна.


○ Тус наадмыг анх 1994 онд Хэнтий аймагт “Буриад дууны уралдаан” нэртэйгээр эхлүүлж байсан бол өдгөө хоёр жил тутамд зохион байгуулагддаг олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр наадам болон өргөжжээ.


[Холбогдох мэдээг харах]   


Эх сурвалж: Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны Facebook хаяг