○ 8 сарын 5-ны өдөр Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү, Киргизстан улсаас Солонгост суугаа Элчин сайд Аида Исмаилова болон түүний төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр бүс нутгийн найрсаг харилцааг хөгжүүлэх талаар санал солилцов.
○ Албан уулзалтаар Элчин сайд Аида Исмаилова хоёр талын дотоодын компаниуд харилцан хөрөнгө оруулалт хийх, оюутан солилцоо, соёл урлаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг салбарт найрсаг солилцоо хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, И Чоль Ү захирагчийг Киргизстан улсад албан айлчлал хийхийг урив.
○ Үүний дагуу Гёнбүг мужийн захирагч И Чоль Ү тус улсад хийх айлчлалын үеэрээ төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийж, гадаад оюутнуудыг татах ажилд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
[Холбогдох мэдээг харах]
Эх сурвалж: Гёнбүгийн өдөр тутмын сонин