본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНХАУ, Ганьсү муж] 「2024 оны Хятадын Ганьсү мужийн эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг сурталчлах уулзалт」 боллоо.

2024-08-09

Бичлэг оруулах

Admin

Файл

Ганьсү мужаас 8 сарын 7-ны өдөр Сөүл хотын "Ambassador Pullman" зочид буудалд зохион байгуулсан "2024 оны Хятадын Ганьсү мужийн эдийн засгийн худалдаа, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг сурталчлах уулзалт"-д NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. 


Ганьсү мужийн Гадаад харилцааны газрын дарга Жан Баожүний хөтлөн явуулсан нээлтийн ёслолд Ганьсү мужийн Намын нарийн бичгийн дарга Ши Мү Жүн, БНХАУ-аас Солонгост суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Фан Кунь, БНСУ-ын Их хурлын гишүүн Ким Жүн Хён, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Солонгосын Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн бүтээгдэхүүн түгээх корпорацийн ерөнхийлөгч Ким Чүн Жин, KOTRA-ийн Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлтсийн дарга нар Ли Жи Хён нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өнөөдөр болж буй эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг сурталчлах уулзалт нь Ганьсү муж болоод Солонгос улсыг холбосон солилцооны талбар болж, талуудын бодит хамтын ажиллагаа төдийгүй Солонгос, Хятад хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ч эерэг үүрэг гүйцэтгэж байна" гэдгийг онцлон тэмдэглэв. 

Энэхүү сурталчилгааны үйл ажиллагааг Ганьсү мужийн Хөдөө аж ахуйн газар, Худалдааны газар, Соёл, аялал жуулчлалын газар, Ардын засгийн газрын гадаад харилцааны алба хамтран зохион байгуулж, Солонгос Хятадын Соёлын найрамдлын нийгэмлэг мөн дэмжин ажилласан бөгөөд Солонгосын томоохон байгууллага, бизнес эрхлэгчдэд Ганьсү мужийн хөрөнгө оруулалт, худалдааны орчны талаар мэдээлэл өгөх, эдийн засаг, худалдаа, соёлын аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт хамтран ажиллах орон зайг таниулах зорилгоор зохион байгуулсан юм. Үйл ажиллагаанд Ганьсү муж, Солонгосын төлөөлөгчид болон томоохон компани, байгууллагын зэрэг нийт 160 гаруй хүн оролцов.


Түүнчлэн уулзалтын дараа болсон "Солонгос-Хятадын аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслолд “Шинэ Торгоны зам аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт" ХХК, “Ганьсү соёл, аялал жуулчлалын бизнесийн групп” зэрэг Ганьсү мужийн 48 компанийн төлөөлөл оролцож, эдийн засаг, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын талаар санал солилцож, холбогдох санамж бичигт гарын үсэг зурлаа.