본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНХАУ-ын Ляонин муж - МУ-ын Сүхбаатар аймаг] Ляонин мужийн Орлогч дарга Жин Гуовэй Монгол Улсад айлчлав.

2024-08-19

Бичлэг оруулах

Admin

Файл

○ БНХАУ-ын Ляонин мужийн Орлогч дарга Жин Гуовэй 8 сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дарга Н.Учрал, Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан, Дорнод болон Сүхбаатар аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийж, талуудын эдийн засгийн худалдааны талаар санал солилцлоо.


○ Б.Дэлгэрсайхан сайдтай хийсэн уулзалтаар зам тээвэр, боомт, тээвэр ложистик, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ашигт малтмалын нөөц зэрэг олон салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав.


○ Дорнод аймагт айлчлах үеэрээ Дорнод аймгийн Засаг даргын орлогчтой уулзаж, "Шэньян ТВЕА" компанийн Дорнод Дулааны нэгдсэн цахилгаан станцыг сэргээх төслийн талбай, мах боловсруулах үйлдвэр, гурил боловсруулах үйлдвэртэй танилцлаа.


○ Сүхбаатар аймагт хийсэн айлчлалын хүрээнд Чойбалсан-Бичигт-Хөөт чиглэлийн авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын төслийн талаар ярилцаж, ирэх онд Ляонин муж, Сүхбаатар аймгийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиох бөгөөд талууд соёл урлаг, спортын төрөл бүрийн үйл ажиллагаа, солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мөн мэдэгдэв.




Холбогдох мэдээ

(East Money Network

https://emcreative.eastmoney.com/app_fortune/article/index.html?artCode=20240814130326919212580&postId=1453425969


(Монголтой холбоотой мэдээ 1https://montsame.mn/mn/read/349561


(Монголтой холбоотой мэдээ 2https://sukhbaatar.gov.mn