본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Хятад улсын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар Гао Жинъинь томилогдлоо

2024-11-08

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.JPG

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Хятад улсын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар  Шааньси мужийн Эмэгтэйчүүдийн Холбооны ажилтан Гао Жинъинийг томилж, 11-р сарын 8-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга томилгоог гардуулж өглөө.

Гао Жинъинь нь БНХАУ-ын Шаньдун их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр төгсөж, АНУ-ын Охайо мужийн их сургуульд Зүүн хойд Азийн судлалын магистрын зэрэг хүртсэн. Тэрээр Шааньси мужийн Эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэйчүүдийн үйл ажиллагааны төвд ажиллаж байх хугацаандаа олон улсын олон арга хэмжээ зохион байгуулж туршлага хуримтлуулсан байна.



Гао Жинъинь нь цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдан, Хятадын орон нутгуудтай харилцаж ажиллана. Тэрээр олон улсын арга хэмжээнд оролцсон туршлагатай, англи, япон хэлэнд сайн тул NEAR-т төлөөлөгчөөр амжилттай ажиллана гэдэгт найдаж байна.



Нөгөөтэйгүүр, 2024 оны 5-р сараас эхлэн NEA-ийн Хэрэг эрхлэх газарт Хятад улсын орон нутгуудыг хариуцсан төлөөлөгчөөр 6 сарын хугацаанд ажилласан Хоу Руй нь 2024 оны 11-р сарын 6-ны өдөр томилгоот хугацаа нь дуусгавар боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бёнжин өнгөрсөн хугацаанд тус газрын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан Хоу Руйн хичээл зүтгэлийг үнэлж, талархал илэрхийлэн өргөмжлөл гардууллаа.