NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 11 сарын 8-ны өдөр Кёнжү Экспо Гранд цэцэрлэгт хүрээлэнд Кёнбүгийн Соёл, аялал жуулчлалын корпораци(захирал: Нам-ил Ким)-аас зохион байгуулсан “2024 K-Silk Road Food Festival: Noodle Festa” арга хэмжээний нээлтийн ёслолд оролцов.

Энэхүү гоймонтой хоол сэдэвтэй тус фестиваль нь олон төрлийн үзвэр үйлчилгээ, үзүүлбэрүүд, Торгоны замын орнуудын гоймонтой хоол, унд төдийгүй Торгоны замын соёлын түүхийг харуулсан үзэсгэлэнгийн хэсгээс бүрдсэн байв. Үүнээс гадна хуучин бараа, эртний бараа, гар урлалын барааны зах, зураг авахуулах бүс ажиллуулах зэрэг олон төрлийн хөтөлбөр болж өнгөрлөө.

Нөгөөтэйгүүр "2024 K-Silk Road Food Festival" нь 11 сарын 8-11-ний өдрүүдэд болох бөгөөд энэ нь нутгийн иргэдэд Өрнө, Дорнын соёлыг илүү ойлгож мэдэх, олон улсын соёлын харилцааг таниулахад чиглэсэн арга хэмжээ юм.