본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд "2024 оны Бумүн 50 жилийн ойд зориулсан аялал жуулчлалын семинарт" оролцлоо

2024-11-20

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 세미나1.jpg

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 11 сарын 19-ний өдөр Гёнсанбүг мужийн Соёл, аялал жуулчлалын корпораци болон Солонгосын Аялал жуулчлалын холбоо хамтран Гёнжү хотын Бумүн аялал жуулчлалын дүүрэгт байрлах Комодо зочид буудалд зохион байгуулсан "2024 оны Бумүн 50 жилийн ойд зориулсан аялал жуулчлалын семинарт" оролцлоо.

Энэхүү семинарт Гёнсанбүг мужийн 22 хот, дүүргийн аялал жуулчлалын хариуцсан албан тушаалтнууд, аялал жуулчлалын холбогдох байгууллагууд, бүс нутгийн их, дээд сургуулиуд зэрэг 100 орчим төлөөлөгчид оролцов. Арга хэмжээнд Гёнбүг Соёл, аялал жуулчлалын корпорацийн захирал Ким Нам Ил нээлтийн үг, Гёнжү хотын захирагч Жү Наг Ён, Солонгосын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ко Гэ Сон нар баяр хүргэж үг хэлсний дараа Бумүн аялал жуулчлалын дүүргийн ирээдүй болон БНСУ-ын аялал жуулчлалын 50 жилийн алсын хараа, бэлтгэл сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.


NEAR-ийн Хэрэг эрхлэх газар энэхүү арга хэмжээний үеэр 2025 оны 9-р сард БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-д зохион байгуулах “NEAR-ийн аялал жуулчлалын хорооны 3 дахь удаагийн хурал”-ын төлөвлөгөөг танилцуулж, семинарт оролцсон Солонгосын холбогдох байгууллагуудыг уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалжээ.


[Холбогдох мэдээллийн эх сурвалж: Дэгён Илбо]


[관련뉴스 바로가기 및 출처 : 대경일보]