NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 11 сарын 21-ний өдөр Лотте Сити зочид буудалд Монгол Улсын ЗГХЭГ-ын дэд дарга У. Бямбасүрэнтэй уулзалт хийлээ.
Им дарга 4-р сард Монгол улсад айлчлахдаа У. Бямбасүрэн даргатай уулзаж байсан бөгөөд Сөүлд дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагаа, NEAR болон Монголын орон нутгуудын харилцаа, мөн Монголын орон нутгийн захиргаадын NEAR дахь үүрэг зэргийн талаар тайлбарлан Монголын орон нутгийн захиргааны байгууллагуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах талаар дэмжиж ажиллахыг хүсэв.
Хариуд нь У.Бямбасүрэн дарга Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын олон талт харилцаа болон олон улсын хамтын нийгэмлэгт оруулж буй NEAR-ийн үйл ажиллагааг өндөр үнэлж, Монгол Улсын ЗГХЭГ орон нутгийн захиргааны байгууллагуудад хяналт тавьж ажилладагийн хувьд Монголын орон нутгийн захиргааны байгууллагуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв.
