본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Монгол улсын Булган аймгийн ХЖТ-ын уран бүтээлчдийг Жэжү Тамна соёлын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэв

2024-10-08

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь NEAR-ийн гишүүн орон нутгуудын харилцааг дэмжих зорилгоор Монгол улсын Булган аймгийн ХЖТ-ын уран бүтээлчдийг Жэжү мужид хийх айлчлалыг зохион байгуулж, "63 дахь удаагийн Тамна соёлын наадам" (2024.10.5~9)-ын үеэр тоглолт хийхэд нь монгол хэлний орчуулгын дэмжлэг үзүүлэв.

Булган аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид 10 сарын 5-9-ний өдрүүдэд болсон "Тамна, тэр алдарт нэрээрээ одоо болон ирээдүйг тээе" сэдэвт 63 дахь удаагийн Тамна соёлын наадмын албан ёсны парад (10.5)-д оролцсон бөгөөд 10 сарын 6-ны өдөр Монгол ардын дуу болон нийтийн дуу, үндэсний бүжиг, ардын хөгжмийн хөг ая, эртний хархираа хөөмийн урлагуудаас бүрдсэн цогц үзүүлбэрийг Жэжү нутгийн ард иргэдэд толилуулав.



Нөгөөтэйгүүр, Жэжү Тамна Соёлын наадам нь Жэжүгийн өвөрмөц соёл (ардын уламжлал, домог, түүх, амьдралын хэв маяг зэрэг)-д үндэслэн үүнийг брэнд болгох зорилготой наадам юм.


Энэхүү наадам Жэжүг төлөөлөх наадам төдийгүй бүх насныхан оролцох боломжтой төрөл бүрийн хөтөлбөрүүд болдогоороо онцлогтой.