Зүүн хойд Азийн 6 улсын 82 орон нутгийн засаг захиргааны нэгдлийн байгууллага болох NEAR Холбоо 28 жилийн ойгоо тохиолдуулан 10 сарын 8-ны өдөр Пухан хотын Лахан зочид буудалд 『NEAR DAY』 арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү 『NEAR DAY』 арга хэмжээ нь NEAR Холбоо байгуулагдсанаас хойш 28 жилийн дараа анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Гёнсанбүг мужийн дэд захирагч Ян Гым Хи, NEAR-ийн өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хё, Жон Жэ Вон, Хун Жон Гён нар, Хандун их сургуулийн Ерөнхийлөгч Чой До Сун, Ённам их сургуулийн Дэд ерөнхийлөгч Ли Кюн Сү, Чунчонбүг мужийн Олон улсын харилцааны элчин сайд Гуаг Тэ Ёл, Жолланнам мужийн Олон улсын харилцааны элчин сайд Пак Чоль Жү, Гёнсаннам мужийн Олон улсын харилцааны элчин сайд Бэ Бён Сү, Ульсан хотын Олон улсын харилцааны элчин сайд асан Пак Чоль Мин, Бүсан хотод суугаа БНХАУ-ын Дэд консул Уриби, ОХУ-ын Дэд консул Кларжашли Тимур, МУ-ын Консул Ц.Өнөрзаяа зэрэг 80 орчим хүндэт зочид оролцлоо.


Энэхүү арга хэмжээ нь ▲NEAR үйл ажиллагааны танилцуулга видео үзэх ▲NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Гёнсанбүг мужийн Эдийн засгийн асуудал хариуцсан Дэд захирагч Ян Гым Хи, Хандун Их Сургуулийн ерөнхийлөгч Чой До Сун, БНХАУ-ын Дэд консул Уриби нарын мэндчилгээ ▲Солонгос хэлээрх нэрийн өөрчлөлтийн тэмдэг өлгөх ёслол ▲Баярын тоглолт ▲Оройн нетворкинг зэрэг үйл ажиллагаанаас бүрдсэн байна.


NEAR Холбоо нь 1996 онд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос гэсэн дөрвөн улсын 29 хотын болон орон нутгийн захиргааны байгууллагуудын нэгдлээр байгуулагдсанаас хойш өдгөө Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгосын 82 гишүүн орон нутаг, 2 сурвалжлагч гишүүн орон нутаг, 1 тусгай гишүүн орон нутаг, 5 ажиглагч орон нутаг зэрэг нийт 90 орон нутгийн гишүүнчлэлтэй болж, Зүүн хойд Азийн бүс нутгийн дипломат харилцааг тэргүүлэгч олон улсын байгууллага болон өргөжжээ. Нэмж дурдахад бид “Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргааны Байгууллага” гэсэн солонгос хэлээрх нэрийг “Зүүн Хойд Азийн Нутгийн Удирдлагын Нийгэмлэг” болгон өөрчилж, шинэ үсрэлт хийх эхний алхамаа хийлээ.

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бёнжин мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өнөөдрийн NEAR-ийн өсөлт хөгжилт нь 1996 онд NEAR-ийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулсан тэр үеийн удирдлагуудын ач тус бөгөөд 2005 онд Пухан хот дахь Байнгын Хэрэг эрхлэх газар нээгдсэнээс хойш төсвийн дэмжлэг үзүүлж ирсэн Гёнбүг муж болон Пухан хотын албаны хүмүүс болон өмнөх үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Гишүүн орон нутгууд, Хандун Их Сургууль, Ённам Их Сургууль, Бүсан хот дахь Хятад, Орос, Монгол зэрэг улс орнуудын дипломат төлөөлөгчийн газруудын идэвхтэй дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн байсан юм. Тэр дундаа Гёнсанбүг муж нь тусламж дэмжлэг авдаг байснаас тусламж олгодог улс болтлоо хөгжсөн Солонгос улсын нэрийн өмнөөс NEAR хэмээгдэх олон улсын байгууллагаар дамжуулан Сэмауль хөдөлгөөнтэй хамтран олон улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад тусгайлан талархал илэрхийлье” гэдгийг онцлон хэлсэн юм.

Мөн тэрбээр "30 жилийн ойн өмнөх солонгос хэлээрх нэрийг "Зүүн Хойд Азийн Нутгийн Удирдлагын Нийгэмлэг" болгон өөрчилсөн нь цаг үеийн чиг хандлагад нийцүүлсэн, холбооны мөн чанарыг ойлгоход хялбар болгох, улмаар хамтын хөгжил цэцэглэлтийн үнэ цэнийг өвлөн уламжлуулах зорилготой бөгөөд Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд шинэ үсрэлт хийх болно. Олон улсын хооронд болон Зүүн хойд Азийн мөргөлдөөн, сөргөлдөөний шинэ нөхцөл байдал үүссэн хэдий ч бид улс орнуудын хоорондын мөргөлдөөнийг намжаах, хамтын хөгжил цэцэглэлтийг хадгалах, солилцоо, хамтын ажиллагааны замаар энх тайвныг тогтоох гэсэн NEAR-ийн уриаг эрхэмлэн дээдлэх болно” хэмээв.